Хара Хүлэгү

Энэ өгүүлэл нь Цагадайн улсын Монгол тэргүүний тухай өгүүлэл болно. Ил Хан улсын тэргүүний тухайд Хүлэгүг үзнэ үү

Хара Хүлэгү (1252 онд нас барсан) нь 1242 - 1246, 1252 онуудад Цагадайн улсын тэргүүн байлаа. Тэрбээр Цагадай ханы ач хүү, Мөтүкэний хүү юм.

Цагадай хан болон Өгэдэй хаан Хара Хүлэгүг ханаар томилжээ. Гэвч Их Хаан Гүюг өөрийн эрх мэдлийг баталгаажуулахын тулд 1246 онд түүнийг авч хаян Хара Хүлэгүгийн авга нарын нэг Есөнмөнхийг ханаар тавьжээ. Гэхдээ Гүюгийн дараа Мөнх хаан гарч ирэхэд Хара Хүлэгү Өгэдэй хааны гэр бүлийн эсрэг цэвэрлэгээ хийхэд дэмжлэг үзүүлэн Их хааны ивээлийг хүртжээ. Тэрбээр дахин Цагадайн ханлигийн хан болсон боловч ханлигтаа эргэж очихоосоо өмнө нас нөгцсөн. Түүнийг хүү Мубарак шах нь залгамжлав.

Өмнөх
Цагадай
Цагадайн улсын хан
Эхний хаанчлал

1242-1246
Дараах
Есөнмөнх
Өмнөх
Есөнмөнх
Цагадайн улсын хан
Хоёр дахь хаанчлал

1252
Дараах
Мубарак шах