Харсүүлт цахлай
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Харсүүлт цахлай | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Larus crassirostris Vieillot, 1818, |
Харсүүлт цахлай (Larus crassirostris) нь дундаж хэмжээний цахлай бөгөөд Хятад, Япон, Солонгосыг оролцуулан зүүн Азид тархан нутагладаг. Мөн Аляска, Хойд Америкт таарах нь бий.
[засварлах] Гадаад төрх
Харсүүлт цахлайн биеийн урт 46 см, далавчаа дэлгэхэд 126-128 см юм. Тэд хар сүүл, шар хөлтэй ба хошууны үзүүр хэсэгт улаан, хар толботой. 4 нас хүрж байж бүрэн нас бие гүйцэн, өд сөд нь ургаж гүйцнэ. Энэхүү цахлай нь голдуу жижиг загас, нялцгай биетэн, үет хөлтөн зэргээр хооллох ба заримдаа улай сэг иддэг. Загасчдын усан онгоцыг даган явж идэш тэжээл олж идэх нь элбэг ба бусад шувуудын барьсан загасыг хулгайлах явдал цөөнгүй.
Үржлийн үе болоход олноор сүрэглэн 6 сарын эхээр 2-3 өндөг гаргадаг. 24 хоног дараад ангаахай гарна.
[засварлах] Зургууд
[засварлах] Эшлэл
- BirdLife International (2004). Larus crassirostris. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 11 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
- "National Geographic" Field Guide to the Birds of North America ISBN 0-7922-6877-6
- Seabirds, an Identification Guide by Peter Harrison, (1983) ISBN 0-7470-1410-8
- Handbook of the Birds of the World Vol 3, Josep del Hoyo editor, ISBN 84-87334-10-5
- "National Audubon Society" The Sibley Guide to Birds, by David Allen Sibley, ISBN 0-679-45122-6
| Commons: Larus crassirostris - зураг, дуу, бусад юмс |
| Викизүйлд Larus crassirostris-тай холбоотой мэдээлэл байна. |