Харцагатан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Харцагатан
Улаан сүүлт сар, Buteo jamaicensis
Улаан сүүлт сар, Buteo jamaicensis
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан , Accipitriformes
Овгууд

Харцагынхан, Accipitridae
Cathartidae
Загасч явлаг, Pandionidae
Sagittariidae


Харцагатан нь өдрийн амьдралтай махчин шувууд болох бүргэд, харцага, тас зэрэг 225 зүйлийн шувууг багтаасан баг юм. Удаан хугацааны турш эдгээр шувуудыг шонхорын хамт Шонхортон баг хэмээж байсан ч ойрын судалгаа шинжилгээгээр шонхор нь тоть болон бор шувуутантай илүү ойр гэгдээд буй болно.

Гадаад төрх[засварлах]

Эдгээр шувууд нь урт, өргөн далавчтай байх ба элин халин нисэхэд зохицсон.

Тэд хурц хумстай бахим савар, хүчирхэг хөлтэй ба голдуу өдрийн цагаар ан хийдэг. Мөн урт наслах ч, үржих үзүүлэлт явц нь маш доогуур болно. Амьдралаа голдуу нэг хостойгоо өнгөрүүлдэг.

Харцагатан багийн шувууд нь олон янзын хэмжээтэй байна. Эмэгчин нь эрэгчингээс биеэр том байх нь их юм. Хамгийн том гишүүн нь Андын тас бөгөөд дэлхий дээрх өдгөө амьд буй хамгийн том шувуудын нэг юм.


Таксоном[засварлах]

Харцагатан баг