Харчин
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харчин — Монгол үндэстний нэгэн ястны нэр.[1] Юан улсын үед хааны ундааны хар айраг нийлүүлэгсэдийг "харчин" хэмээн нэрлэжээ. Хар айраг гэдэг нь тусгай аргаар ямар ч хольцгүй, дан ганц сүүгээр исгэсэн онц сайн чанарын айраг юм. Бас Харчин гэдэг нь харц (эгэл ард, хар түрүүтэн) гэсэн үгээс гаралтай хэмээн зарим эрдэмтэд тайлбарласан байдаг.