Хас

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хиндугийн хас хээ.
Хас тэмдэг нь Нацист Намын албан ёсны билэгдэл байсан бөгөөд орчин үед зарим Неонацистууд таних тэмдэг болгон ашигладаг.

Хас тэмдэг нь тэгш хэмтэй, үзүүр нь өнцөг үүсгэсэн загалмайгаас бүрдэх тэмдэг бөгөөд өнцөг нь баруун () буюу зүүн () тийшээ харсан байдаг. Хас хэлбэртэй эд өлгийн зүйлс Шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд төмөр зэвсгийн үе, сонгодог эртний үе гээд түүхийн өргөн цаг үеийн олдворуудаас илэрдэг. Хиндү, Буддын, Жайнын зэрэг Дорнын шашнуудад өргөн хэрэглэгддэг.

20-р зууны эхээр барууны ертөнцөд дэлгэрч, 1930-аад оноос Нацист Германы билэгдэл болсон тул өдгөө өрнөдөд фашизмын нэг эд эс мэт үзэгдэх болж, Герман улсад хэрэглэхийг нь хуулиар хоригложээ. Одоо ч гэсэн улс төрийн хэт барууны үзэлтнүүд, неонацист бүлэглэлүүд хас тэмдэг, түүнтэй төстэй тэмдгүүдийг өөрсдийн таних тэмдэг болгон ашиглаж байна.

Монгол улсад Буддын шашны нөлөөгөөр хас тэмдэг ихэд түгсэн бөгөөд ийм нэртэй банк үйл ажиллагаагаа явуулдаг.

Гадны холбоос [засварлах]

Commons
Commons: Хас - зураг, дуу, бусад юмс