Jump to content

Хас банк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

ХасБанк нь 2001 онд байгууллагдсан цагаасаа Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгож, үйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн бөгөөд өдгөө системийн хэмжээний 4 том банкны нэг болоод байна.

Компанийн засаглал, Нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн, санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч банк байх эрхэм зорилгыг өмнөө тавин Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 71 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1,400 мэргэшсэн ажилтан, 5,000 гаруй мерчант, 350 гаруй АТМ-аар дамжуулан 1 сая харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэж байна.

Харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, олон улсын банк, санхүүгийн тэргүүн туршлага, орчин үеийн технологийн дэвшлийг хамгийн түрүүнд нэвтрүүлэгч байхыг зорин ажиллаж, тогтвортой болон ил тод үйл ажиллагааг чухалчилан, өсөлт хөгжилд тэмүүлсэн харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээнд тохирсон санхүүгийн үйчилгээг саадгүй хүргэж ирсэн нь ХасБанкыг Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болохыг нотолж, 2013 онд Global Banking and Finance Review awards-аас Монгол улсын “Шилдэг Иргэдийн Банк”, 2013, 2016, 2017, 2019 онуудад The Banker сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг Банк”, 2014, 2016, 2017, 2018, 2022 онуудад Global Finance сэтгүүлээс “Монгол улсын Шилдэг Банк”, Capital Finance International сэтгүүлээс “Ази тивийн шилдэг засаглалтай компани”, Global Banking and Finance Review awards-аас “ЖДБ-ийг дэмжигч Шилдэг банк” мөн Asia Money сэтгүүлээс "ЖДБ эрхлэгчдэд ээлтэй банк" шагналуудыг тус тус хүртсэн.

Тэнгэр санхүүгийн нэгдэл

[засварлах | кодоор засварлах]

1998 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж байсан “МикроСтарт” хэмээх төсөл нь Хөгжлийн Алтан Сан (ХАС) ХХК-ийн тулгын чулууг анх тавьсан юм. Тун удалгүй зургаан Төрийн Бус Байгууллага (ТББ)-тай нэгдэн Монгол улсын хамгийн анхны Банк Бус Санхүүгийн Байгууллага (ББСБ) үүсэн байгуулагдсан түүхтэй.

Хэдийгээр бүхнийг эхнээс нь эхэлсэн ч тун богино хугацаанд буюу 2001 онд Говийн эхлэл ББСБ-тай нэгдэн ХасБанк нэрээр Монгол Улсын банк санхүүгийн салбарт, тэр дундаа бичил санхүүгийн секторт хүч түрэн орж ирсэн юм. Өдгөө тус банк нь Монгол Улсын бичил санхүүгийн салбарт тэргүүлэгч төдийгүй үйл ажиллагаандаа дэлхийн хэмжээний стандарт, загваруудыг нэвтрүүлэн бусдыгаа түүчээлэн ажиллаж байна.

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь Монгол улсын анхдагч хоёр томоохон банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) болох Хөгжлийн Алтан Сан (ХАС) ХХК болон Говийн Эхлэл (ГЭ) ХХК 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдөр нэгдэж нийлснээр ХасБанкийг үүсгэн байгуулж, түүний албан ёсны толгой компани болсон түүхтэй. ХасБанкны 99.9 хувийг ТэнГэр Санхүүгийн Нэгдэл эзэмшдэг. Эдгээр хоёр компани нь тухайн үеийн шилдэг ББСБ байсан бөгөөд жижиг дунд бизнес болоод бичил зээлийн чиглэлээр газар зүйн хувьд давхардалгүйгээр тус бүр үйл ажиллагаа явуулж байсан юм. Мөн түүнчлэн ХАС болон Говийн Эхлэл нь донор хандивлагч байгууллага болох НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн төслийн санхүүжилттэй, Монголын болоод олон улсын төрийн бус байгууллагууд эрхэлсэн боловч мэргэшсэн удирдлагын багтай үйл ажиллагаа явуулж байжээ. Эдүгээ ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь Монгол улсын банк, санхүүгийн салбарт тогтвортой байр суурь эзэлсэн хэд хэдэн охин компаниудаас бүрдэж байна.

2001 онд нэгдэж нийлэх үеэр ХАС нь жинхэнэ үйл ажиллагаа эрхэлсэн компани болж нэрээ ХасБанк хэмээн өөрчилсөн бөгөөд Монголбанк (Төв банк)-аас арилжааны банкны лиценз авсан бол Говийн Эхлэл нь нэрээ ХАС-ГЭ хэмээн өөрчилж тус банкны толгой компани болсон байна. Тухайн үед уг толгой компани нь өөрийн гэсэн тусгай үйл ажиллагаа эрхэлдэггүй харин ХасБанкийг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлсэн олон янзын хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг нэгтгэх зорилго бүхий байгууллага байжээ. Энэхүү зохион байгуулалтын бүтэц нь ХасБанкинд хувь нийлүүлэн өмчлөх болон удирдан чиглүүлэх нөхцлийг үүсгэн байгуулагч төрийн байгууллагуудад олгож байсан юм. Мөн түүнчлэн дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, гадаадын бичил санхүүгийн сангууд, улмаар олон улсын санхүүгийн байгууллагуудыг тус Банкны хувь нийлүүлэгч болоход тус дэм үзүүлжээ. Толгой компанийн бүтэц нь бүр анхнаас бусад ижил төрлийн бизнес болох лизинг, даатгалын чиглэлээр цаашид хөгжүүлэх боломжтой хэлбэрээр бүрдүүлжээ. Анх үүсгэн байгуулсан гэрээнд ХАС-ГЭ нь эрхэм зорилгоо "санхүүгийн тогтвортой бөгөөд тулхтай компаниудын бүлэг байгуулах үүднээс хувь нийлүүлэгчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх" хэмээн тодорхойлжээ.

Хасбанкны бүтэц зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]