Хатан Хаан Житоо
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Хатан Хаан Житоо | |
| Японы Эзэн Хаан | |
Огүрагийн Хякүнин Ишшү бүтээлээс |
|
| Хаанчлал | Засаг баригч 686–689 690–697 |
|---|---|
| Хэргэм, цол | Дайжо Эзэн Хаан (697 - 703) Японы Эзэн Хаан (686 - 697) Үно-Сарара Гүнж |
| Төрсөн | 645 |
| Нас барсан | 703 оны 1 сарын 13 |
| Нас барсан газар | Япон, Фүживара-кёо |
| Оршуулсан | Хинокүма-но-Оочи но мисасаги (Нара) |
| Өмнөх хаан | Эзэн Хаан Тэммү |
| Дараагийн хаан | Эзэн Хаан Моммү |
| Бага Хатад | Эзэн Хаан Тэммү |
| Хааны удам | Хунтайж Күсакабэ |
| Эцэг | Эзэн Хаан Тэнжи |
| Эх | Сога но Очи-но-ирацүмэ |
Хатан Хаан Житоо (持統天皇 Jitō-tennō, 645 – 703 оны 1 сарын 13) нь Японы уламжлалт тооллоор[1] тус улсын 41 дэх эзэн хаан юм[2].
Житоогийн хаанчлал 686 - 697 он хүртэл үргэлжилжээ[3].
Тэрээр Японы түүхэн дэх 8 эмэгтэй эзэн хааны нэг билээ.
Эзэн Хаан Тэнжи, Очи-но-Ирацүмэ хатан нарын охин тэрээр өөрийн авга ах болох Эзэн Хаан Тэммүтэй гэрлэж, түүнийг нас барсны дараа хаан ширээг нь залгамжлан авсан[4].
Түүний жинхэнэ нэрийг Үно-но-сарара (鸕野讚良) гэдэг байв[5].
Эшлэл [засварлах]
- ↑ Ponsonby-Fane, Richard. (1959). The Imperial House of Japan, p. 54.
- ↑ Imperial Household Agency (Kunaichō): 持統天皇 (41)
- ↑ Titsingh, Isaac. (1834). Google Books дэх Annales des empereurs du Japon, p. 59.
- ↑ Varley, H. Paul. Jinnō Shōtōki, p. 137.
- ↑ Brown, D. (1979). Gukanshō, p. 270.