Хатгал сум
Хатгал сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Хөвсгөл нуурын өмнөд үзүүрт оршино. Хатгал тосгонд нисэх онгоцны буудал, усан боомт, сургууль, шуудан зэрэг албан байгууллагууд бий.
[засварлах] Түүх
Хатгал нь 1727 онд байгуулагджээ. 1910 он гэхэд Оростой хийх худалдааны зам дайрч өнгөрдөг бяцхан тосгон болсон байв. 1914 онд Оросын хилийн хот Мондиос Улиастай хүртэл телеграфын шугам татагдсан нь Хатгалыг дайран өнгөрч байсан бөгөөд 1921 оны байдлаар 150 орос иргэн амьдардаг байжээ.
1921 онд Хатгал нь бүс нутгийнхаа засаг захиргааны төв нь болов. 1931 онд Хөвсгөл аймаг зохион байгуулагдахад аймгийн төв болж байсан ч 1933 онд аймгийн төвийг Мөрөн уруу шилжүүлжээ.
1990 оны байдлаар 7000 орчим оршин суугчтай байсан тус тосгонд бага оврын цахилгаан станц баригдсан ч удалгүй модны үйлдвэр хаагдаж, ачаа тээвэрлэлт багассан тул хүмүүс Хатгалыг орхин одох нь нэмэгдсээр 1994 онд 3,756, 2000 онд 2,498 оршин суугчтай гэж бүртгэгджээ. 2006 оны 12 сарын байдлаар 2,796 оршин суугчтай байсан тооцоо байна. ([1]). Нэг хэсэг Хатгал нь тосгоны статусаа алдаж, Алаг-Эрдэнэ суманд нэгтгэгдсэн боловч 1996 онд Хатгал сумыг бий болгожээ. 2007 онд Хатгал нь төвийн эрчим хүчний шугам болон үүрэн холбооны сүлжээнд холбогдсон байна.
[засварлах] Эдийн засаг
Хөвсгөл нуурын эрэг дээр байрлах гэр-хотхонууд, амралтын газруудад зочлогсод Хатгалаар дайрч өнгөрдөг тул тус сумын эдийн засагт аялал жуулчлалын салбар ихээхэн нөлөө үзүүлнэ. 2007 онд нисэх онгоцны буудал шинээр баригдаж ашиглалтад орсон [2]. МИАТ компанийн онгоц Улаанбаатар-Хатгалын чиглэлд нисдэг.
[засварлах] Хүмүүс
Хатгал сумаас төрөн гарсан алдартай хүмүүс:
- Б.Чадраабал - "Сүхбаатар" усан онгоцны анхны ахмад, гавьяат тээвэрчин
- Ч.Бат - "Сүхбаатар" усан онгоцны хоёр дахь ахмад үе залгамжилсан ахмад
- М.Тогтохням - Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга, Хатгал сумын засаг дарга асан
- Ламжавын Гүндалай - Эрүүл мэндийн сайд асан, Улсын Их Хурлын гишүүн
| Хөвсгөл | |
|---|---|
| Алаг-Эрдэнэ сум | Арбулаг сум | Баянзүрх сум | Бүрэнтогтох сум | Галт сум | Жаргалант сум | Их-Уул сум | Мөрөн сум | Рашаант сум | Рэнчинлхүмбэ сум | Тариалан сум | Тосонцэнгэл сум | Төмөрбулаг сум | Түнэл сум | Улаан-Уул сум | Ханх сум | Хатгал сум | Цагааннуур сум | Цагаан-Уул сум | Цагаан-Үүр сум | Цэцэрлэг сум | Чандмань-Өндөр сум | Шинэ-Идэр сум | Эрдэнэбулган сум Аймгийн төв: Мөрөн |
|