Хачиг

Хачиг (Латинаар. Acari, Acarina) нь хөрс, ургамал,, амьтан, хүний биед шимэгчлэн амьдардаг. Олон төрөл байх бөгөөд аалзны аймагт  (Латинаар:Arachnida) хамаарагддаг. Овор хэмжээний хувьд дийлэнхи нь 0,1мм - 5мм зарим том нь 2-3 см хүртэл хэмжээтэй байдаг . Хачиг нь 4 хос хөлтэй шавьж бөгөөд ихэнх хачиг бүрхүүлээрээ  дамжин амьсгалдаг. Амны эрхтэн нь мэрэх болон сорох байдлаар хөгжсөн. Цусны судасны систем нь муу хөгжсөн төдийгүй зарим төрөл нь зүрхгүй. Хачиг нь хүйсийн  ялгаатай. Тэдний хөгжил нь хувьсах шинжтэй. Авгалдай байх үедээ 3 хос хөлтэй, байдаг бол нас бие гүйцэх үедээ 4 хос хөлтэй байна.


Хачгийг гурван бүлэгт ангилна. Үүнд:·

   Хамуу хэлбэрт
   Шимэгч хэлбэрт
   Аалзан хэлбэрт

Хамуу халбэрт хачиг

Хамуу хэлбэрт нь олон төрөл зүйл байх төдийгүй олон хэлбэрт амьдралтай байдаг. Жишээ нь: Хуягт хачиг хөрсөнд, Улаан хачиг хүнсний бүтээгдэхүүнд байхад зарим нь нугалмайн шимэгчид байдаг . Маажуур үүсгэгч хачиг нь хүн амьтны арьсанд шимэгчлэн амьдарах бөгөөд арьсанд өндгөө үлдээж улмаар өндөгнөөс гарах авгалдай нь цааш шимэгчилж эхлэдэг. Ингэснээр арьс ирвэгнэж загатнах, улайх, жижиг гүвдрүү, цэврүү, болон идээт цэврүүнцэр тогтоно. Зөвхөн Микроскопоор л харж болох бичил аалзан хачиг байдаг. Энэ хачиг нь ихэвчлэн жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоонд шигдэж шим шүүсийг сорж амьдардана. Газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт ургац тариаланг химийн бодисоор шүршиж хачигтай тэмцдэг.

Улаан хачиг

Улаан хачиг нь 3-5 мм хэмжээтэй байх бөгөөд авгалдай нь олон төрлийн амьтанд үүрлэж шимэгчлэн амьдардаг. Амьтанд үүрлэхдээ нэг хоёроороо бус олуулаа шимэгчлэн амьдардаг. Хүн малын биед удаан хугацааны турш шимэгчлэн амьдрахдаа бөөрний үйл ажилагааг нь доголдолд оруулдаг.

Хонины хачиг

Хонины хачиг нь бусдаасаа биеэр том цус сорогч. Цус сорсон тарган эмэгчин нь 2-3 см урт. Нас бие гүйцсэн хачгийг хувалз гэнэ. Эмэгчин хувалзын нуруу битүү хуягтай байдаг бол Эрэгчин хувалз болон авгалдайны нурууны урд хэсэг л хуягтай байна. .


Тайгын хачиг

Тайгын хачиг нь хүнд хамгийн их хор хөнөөлтэй. Энэхүү хачиг нь тайгад ихэвчлэн байх бөгөөд манай улсын Дорнодод ихээхэн тархсан байдаг. Харин нохойны хачиг нь Европын орнуудаар өргөн тархсан. Хачиг нь ан амьтан, араатан, жигүүртэн болон гэрийн тэжээвэр амьтад, хүнд наалдан авгалдайгаа үлдээнэ.. Авгалдай нь наалдсан амьтныхаа биед удаан хугацааны турш шимэгчлэн амьдардаг байна. Хачиг нь өвс ургамал, дээр сууж халуун цустай амьтан ирэхийг отон хүлээх бөгөөд хүн амьтан ойртон ирэхэд аьсанд шигдэж авдаг байна.

Хачиг нь хурц хатгуураараа хүн малын арьсыг хатгаж шархлуулах бөгөөд шүлс нь шархан дотор нь царцаж хатуулаг гүвдрүүг үүсгэдэг байна. Тиймээс арьсанд шигдэн орсон хачгийг гаргаж авахад хэцүү байдаг.


Ланга, Матвеевын судалбар зураг


Хаврын эхэн сард ичсэн амьтад ичээнээс гарахтай зэрэгцэн хачиг гарч ирнэ. Хачиг хаврын эхэн сараас эхлээд намрын сүүл сар хүртэл хугацаанд үржих таатай цаг үе нь бөгөөд тэд гол төлөв тайга, тал газар, хатсан өвсөнд нуугдаж байдаг. Тэд өндөр өвсөн дээр гардаггүй, үсэрдэггүй. Нэг газраа удаан тогтохгүй хурдан байрлалаа сольдог. Хүний гэр, орон сууцанд 150 гаруй төрлийн хачиг байгааг тогтоожээ.

Орон сууцны хачигийг гурван бүлэгт хуваадаг. Харшил түгээгч хачиг нь байнга гэрт байж байдаг. Гэрийн тоосонцрын хачиг нь пироглифид бүлэгт хамаарагддаг. Түүнээс гадна энэ бүлэгт багтдаг өөр нэгэн хачиг байдаг. Энэ нь агуулах, зоорийн хачиг юм. Энэхүү хачиг нь гэрийн жимс, ногоо, үр тариа, гурил хадгалдаг газар төдийгүй хөрөгчинд хадгаласан зайдсанаас ч илэрч байсан байна. Ийм хачигнууд хүнсний ногоо жимсээр дамжин түгдэг байна.

Хоёр дахь бүлэг нь махчин хачиг. Эдгээр хачиг хачигнуудаар хооллодог.

Гурав дахь бүлэг нь тоосонцороор хооллох пироглифын хачиг нь тоосоор дамжин гэрт орно. Гэхдээ тэндээ үржихгүй. Харшилын нөлөө үзүүлэхгүй. Тоосонцрын бичил хачиг нь бүлэг зүйлээсээ хамаараад 0,1- 0,23 мм хэмжээтэй тул нүдэнд харагдахгүй. Тэд хаздаггүй, цус ч сордоггүй байна. Ганцхан харшил өгөх нянг биендээ агуулж байдаг. Тэд гэрийн тоосонцорт байж гэрийн цэвэрлэгээ хийхэд тоосонцортой хамт 10-20 минутын турш дээш бужигнан харшлыг өдөөдөг байна. Гэрийн хачиг дэлхийн өнцөг буланд тархсан бичил биетэн юм. Пироглифид хачиг нь суурин газрын ойр хавьд байх (хараацай, хэрээ) шувууны өндөгнөөс бий болжээ. Дараа нь гэрийн тэжээвэр шувууд болох тахиа, галуунд халдаж өднөөс нь тархан гэрт иржээ. Хачиг ямарч газар нэвтэрч боломжтой бөгөөд хүн өөрөө хачигны амьдрах орчныг бүрдүүлж өгдөг байна. Хачиг нь хүний арьсны хагаар мөн арьсны бичил бактер, мөөгөнцрөөр хооллодог байна. Хүний биеийн арьс нь олон төрлийн хачиг үржих боломжийг олгодог.