Хашаат сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хашаат сум
—  сум  —
Хашаат хайрхан уул
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Arhangai.png Архангай
Сум Хашаат
Баг (5) 1. Жаргалант
2. Номгон
3. Цайдам
4. Цагаанхад
5. Баян
Сумын төв Баян
Газар нутаг 2,600 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 2,820 хүнА [1]
Нутгийн олон Хашаатынхан
А Энэ нь зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Үүнд гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй.
Монгол улсын Архангай аймаг дахь
Хашаат сум, түүний төв Баян гацаа

Хашаат сум нь Архангай аймгийн сум юм. Хуучнаар Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуунд харьяалагддаг байжээ. Сумын төв нь Баян хэмээн нэрлэгддэг. Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Булган аймгийн Гурванбулаг сумдтай залгаа оршдог говь, тал хээр хосолсон шүдлэн говь. Цагаан хад, Номгон, Цайдам, Жаргалант гэсэн дөрвөн багтай. Тарнын элс, (элсэн тасархай гэж ярьдаг) Хөгнө хан уул, Бэрх уул гээд байгалийн үзэсгэлэнт газар, Куль Тегений хөшөө, Хар балгас гээд эртний түүх дурсгалын олдвор элбэгтэй газар. Энэхүү суманд агь, таана, мангир гэх мэт олон төрлийн шимт ургамлууд ургадаг. Нарийн өвс ихтэй тул бог малд их тохиромжтой нутаг. Скайтел болон Мобикомын утасгүй холболт хүрсэн газар. Дэд бүтэцийн хувьд таатай, монголын төв цэгээс холгүй оршдог ба Улаанбаатар хоттой хатуу хучилттай аспалтан замаар холбогдсон.

Алдартан[засварлах]

Баримтын холбоос[засварлах]

Гадаад холбоос[засварлах]