Хашбаатарын Цагаанбаатар

Хашбаатарын Цагаанбаатар
Эрэгтэйчүүдийн жүдо
Төлөөлдөг улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Хашбаатарын Цагаанбаатар
Төрсөн огноо 1984 он
Төрсөн газар Монгол улс, Увс аймаг
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Афин 2004 60 кг
Дэлхийн АШТ
Алт Роттердам 2009 66 кг
Хүрэл Токио 2010 66 кг
Хүрэл Астана 2015 Баг
Азийн наадам
Алт Доха 2006 66 кг
Азийн АШТ
Алт Чэжү 2003 60 кг
Хүрэл Алматы 2004 60 кг
Алт Ташкент 2005 66 кг
Мөнгө Кувейт 2007 66 кг
Мөнгө Чэжү 2008 66 кг
Мөнгө Абу-Даби 2011 66 кг

Хашбаатарын Цагаанбаатар (1984 оны 3 сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн) -нь Монголын жүдоч. Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн.

Хашбаатарын хоёрдугаар хүү болон 1984 онд төрсөн. Түүнийг 2 настай байхад нт эцэг нь нас барж эх Наранцэцэг хоёр хүүхдийнхээ хамт Дархан хот руу нүүжээ. Эх нь Балжинням гэж хүнтэй сууж Цагаанбаатарын хойд эцэг болжээ.

Х.Цагаанбаатар 1990 онд Дархан хотын нэгдүгээр дунд сургуульд элсэн суралцсан байна.

1995 онд сургуулийн биеийн тамирын залуухан багш Ганбат чөлөөт бөхийн секц хичээллүүлэхээр шийдэж хорь гаруй хөвгүүнийг шилж, сонгож авахад Х.Цагаанбаатар орсон байна.

Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг төгссөн. 2004 оны Афины олимпоос 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга (тэр үед жүдо бөх хөлд орох ба гараараа хөлийг авч шидэх мэхээр чөлөөт бөхтэй их төстэй байсан), 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт тамирчин.

2023 оны 1-р сард албан ёсоор зодог тайлсан байна.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Жүдо[засварлах | кодоор засварлах]

  • Олимп, хүрэл медаль. 2004 он, Афин, Грек
  • Дэлхийн АШТ, анхны алтан медаль эх орондоо авчирсан. 2009 он, Роттердам, Нидерланд
  • Азийн наадам, алтан медаль. 2006 он, Доха, Катар
  • Азийн ААШТ, алтан медаль. 2005 он
  • Азийн ААШТ, алтан медаль. 2003 он, Чэжү, БНСУ
  • Зүүн Азийн аварга. 2006 он

Самбо[засварлах | кодоор засварлах]

  • Дэлхийн АШТ - хошой аварга (2005, 2009).

Үндэсний бөх[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

  • Ардын хувьсгалын 81 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын заан Ёндонгийн Ишгэнд өвдөг шороодсон.
  • Ардын хувьсгалын 84 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат улсын начин Лхагвадоржийн Наранбаатарт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат сумын заан Хулгарын Цэрэнвандангаар давж хоёрын даваанд Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан Ишжанцангийн Батсайханд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат сумын заан Баянзулын Цэдэнсодномоор давж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн заан Энхтайваны Мөнхбатад өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2007 Дорноговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Ш.Жаргалсайханаар долоо давж түрүүлэн " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2014 Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2019 Налайх хотын баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Түүний эхнэр нь мөн 2008 оны Бээжингийн олимпын гар бууны 25 метрийн төрлийн мөнгөн медальт, гавъяат тамирчин Отрядын Гүндэгмаа юм. Мөн тэрээр 6 олимпод дараалан оролцсон Монгол улсын анхны эмэгтэй тамирчин юм.