Хежун ван
Хэжун ван | |
---|---|
Курё улсын ван | |
Хаанчлал | 943-945 |
Хаан суусан | 943 |
Бүтэн нэр | Ван Му |
Төрсөн огноо | 912 |
Төрсөн газар | Кэсон |
Өнгөрсөн огноо | 945 |
Өнгөрсөн газар | Кэсон |
Өмнөх | Тэжу |
Удаах | I Чонжун ван |
Их хатан | Еихуа хатан |
Хатан | Гёнхваонэ ахайтан Чэнжувон ахайтан Ли Ае Жу |
Хүүхэд | Хенхва ханхүү Жонхонь ханхүү Жэ хунтайж |
Эцэг | Тэжу |
Улс | Курё улс |
Ургийн овог | Ван овог |
Сүмийн цол | Хэжун |
Хэжун ван (солонгос: 혜종; ханз: 惠宗) (912-945) Ван Му (왕무) нь 943-945 онд Курё улсыг захирч байсан 2 дахь ван юм. Тэжу вангийн ууган хөвгүүн. 912 онд Нажугийн О овогт Жанхва хатнаас мэндэлсэн. 921 онд Курё улсын хунтайж болжээ. 943 онд тус улсын вангийн сэнтийд заларсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Нажугийн О Дарёнгийн охин Жанхва хатнаас 912 онд мэндэлсэн. Хожуу Бэкжэгийн эсрэг дайнд олон удаа ялалт байгуулж байсан. Түүнийг 943 онд улсын ван суусны дараа өөр хатдаас төрсөн дүү нар нь ноёд сайдууд хамтаар олон талцаж вангийн суурийг булаах хуйвалдаан хийж эхэлсэн хэмээн түүхэнд тэмдэглэжээ. 945 онд вангийн ордонд өвчнөөр нас барсны дараа Тэжу вангийн 3-р хатан Чунжугийн Ю овогт Синмёнсунсон хатны хоёр хүү Ван Ё, Ван Со нар Хэжун вангийн суурийг хүч түрэмгийлэн булаан авч, вангийн үр хүүхдийг улс төрөөс зайлуулжээ. Түүнийг нас барсны дараа өвгөдийн сүмийн цолыг нь Хэжун (ханз: 恵宗, хангул:혜종) хэмээж, Индок Мёнхё Соньхёнь Игон их ван (인덕명효선현의공대왕, 仁德明孝宣顯義恭大王) хэмээн өргөмжлөв.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Тэжу ван (고려 태조)
- Эх: Жанхва хатан (장화왕후)
- Хатад:
- Жиньчоны Им овогт Ихва хатан (의화왕후 임씨)
- Хынхва гүн (흥화궁군)
- Кёнхва гүнж (경화궁부인)
- Жонхонь гүнж (정헌공주)
- Хугванжувонь ахайтан (후광주원부인 왕씨)
- Чонжувонь ахайтан (청주원부인 김씨)
- Аэжу ахайтан (궁인 애이주 연씨)
- Ван Жэ гүн (왕제)
- Мёнхе гүнж (명혜부인)
Өмнөх Тэжу |
Курё улсын ван 943-945 |
Дараах I Чонжун ван |