Хелен Келлер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хелен Келлер
Хелен Келлер

Хелен Адамс Келлер (англ. Helen Adams Keller, 1880 оны 6 сарын 27 - 1968 оны 6 сарын 1) нь АНУ-ын сурган хүмүүжүүлэгч, нийгмийн халамжийн зүтгэлтэн. Тэрээр өөрөө хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байсан ч түүнийгээ даван туулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол, нийгмийн халамжийн талаар ихийг хийж бүтээжээ.

Намтар[засварлах]

  • 1880 оны 6 сарын 27-нд АНУ-ын Алабама муж улсын Тускумбиад төржээ.
  • 1882 онд 19 сартайдаа хүнд өвчин тусч, эмч нарын хүчээр амийг нь аварсан боловч хараа, сонсголын чадвараа алдсан байна.
  • 1887 онд түүний эцэг Артур, эх Кэйт нь хараагүй хүүхдийн боловсролын талаар судалгаа хийж байсан Александр Грэхэм Белл (харилцуур утасны зохион бүтээгч)-ийнд зочилж, түүний танилцуулснаар Массачусетс муж улсын Уотертаунд байх Паркинсын хараагүй хүүхдийн сургуульд захидал бичиж, гэрийн багш томилж өгөхийг хүссэн байна. 3 сарын 3-нд томилогдож ирсэн багш нь Анн Салливан байлаа. Ийнхүү Хелен амьдралынхаа багш, сайн найзтай уулзжээ.
  • 1900 онд Радклифф их сургууль (өдгөө Харвардын их сургууль)-д элсэн орсон.
  • 1902 онд "Миний амьдрал" номоо хэвлүүлэв.
  • 1904 онд их сургуулиа дүүргэж, нийгмийн ухааны зэрэг хүртэв.
  • 1906 онд Массачусетсын хараагүйчүүдийн зөвлөлийн гишүүн болжээ.
  • 1909 онд Социалист намд гишүүнээр элсч, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд төрүүлэхийг хязгаарлах, тэгш эрхийн хөдөлгөөнүүдэд оролцож эхлэв.
  • 1936 онд багш Анна Салливан нь нас нөгчив.
  • 1952 онд Францын засгийн газраас Хүндэт Легионы одонгоор шагнуулав.
  • 1961 онд өвчин тусч, аажмаар гадаад ертөнцтэй холбогдох боломжгүй болжээ.
  • 1968 оны 6 сарын 1-нд нас барсан.

Бүтээлүүд[засварлах]

  • Миний амьдрал

Гадаад холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Хелен Келлер»