Хендраван

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хендраван
Бадминтон
Төлөөлдөг улс: Flag of Indonesia.svg Индонез
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Хендраван
Төрсөн огноо 1972 оны 6 сарын 27
Төрсөн газар Маланг, Зүүн Жава, Индонез
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Сидней 2000 Эрэгтэй ганцаарчилсан
Дэлхийн АШТ
Алт Севилья 2001 Эрэгтэй ганцаарчилсан

Хендраван (уламжлалт ханз: 葉誠萬пиньинь: Ye Chengwan, Индонезийн Зүүн Жава мужийн Малангад 1972 оны 6 сарын 27-нд төрсөн) нь хятад гаралтай, Индонезийн бадминтончин юм.

Хендраван 1990-ээд оны эхнээс дэлхийн тавцанд тоглож эхэлсэн боловч эхэндээ дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг нутаг нэгтнүүдийнхээ сүүдэрт дарагддаг байв. Амжилт нь эрс өссөн түүний оргил үе нь хоёр мянганы заагаар тохиосон юм. 2000 онд Сиднейн олимпоос мөнгөн медаль зүүсэн бол ирэх жил нь дэлхийн АШТ-ий шигшээ тоглолтод Данийн Петер Гэйдийг ялж аваргалжээ. Мөн Хендраван 1998, 2000, 2002 оны Томас Капт Индонезийн шигшээ баг түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тамирчин билээ.

2003 онд зодог тайлсан Хендраван өдгөө улсынхаа шигшээ багт дасгалжуулагч хийдэг.

Гадны холбоосууд[засварлах]