Хенри Петерсен

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хенри Петерсен
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of Denmark.svg Дани
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Хенри Петерсен
Төрсөн огноо 1900 оны 10 сарын 1
Нас барсан огноо 1949 оны 9 сарын 24
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Антверпен 1920 Тулгууртай харайлт

Хенри Петерсен (Дани хэл: Henry Petersen, 1900 оны 10 сарын 1 – 1949 оны 9 сарын 24) нь Данийн хөнгөн атлетикч, олимпийн мөнгөн медальтай тулгууртай харайлтын тамирчин юм.

Тэрээр Бельгийн Антверпен хотод зохиогдсон 1920 оны зуны олимпоос тулгууртай харайлтын төрөлд 3.70 метр дээгүүр харайж, Фрэнк Фоссын ард орон мөнгөн медаль зүүжээ. Петерсен мөн 4 жилийн дараа 1924 оны зуны олимпод оролцож, хүрэл медаль зүүсэн АНУ-ын тамирчин Жим Брүүкертэй ижил 3.90 метр гэсэн амжилт үзүүлсэн хэдий ч товх харайлтад ялагдаж, 4-р байр эзэлжээ.