Хиагтын гэрээ (1727 он)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Хиагтын гэрээ (Хятад хэл: 布连斯奇条约, орос хэл: Кяхтинский договор) нь 1727 онд Манж Чин улс ба Хаант Орос Улсын хооронд байгуулагдсан, Монгол дахь тус тусын нөлөөний хүрээгээ баталгаажуулах тухай гэрээ.

[Засварлах] Ерөнхий ойлголт

Манж ба Оросын хооронд 1689 онд Нерчинскийн гэрээ байгуулагдаж, Становойн нуруу болон Аргунь голоор хоёр орны хилийг тогтоосон аж.

Хожим Найралт төвийн үед Манж улс нь Ар Монголыг бараг бүхэлд нь эзэлж, хүчирхэгжсэн тул дахин гэрээ байгуулж, хилээ тогтоох хэрэгтэй болсон юм. Ийнхүү Хиагт (одоогийн ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын нутагт орших Кяхта хот)-ад 1727 онд шинэ гэрээ байгуулсан нь Хиагтын гэрээ хэмээн нэршжээ.

Тус гэрээгээр хоёр орон өөрсдийн нөлөөний хүрээгээ баталгаажуулахын зэрэгцээ худалдаа арилжаа, дүрвэгсдийг харилцан шилжүүлэх тухай заалт мөн орсон. Албан ёсны гэрээ нь орос хэл, манж хэл, латин хэлээр үйлдэгдсэн.

Энэхүү гэрээ нь Манж Чин улсад ашигтай гэрээ байсан боловч Сайшаалт ерөөлтийн үеэс эхлэн Манж улсын хүч суларч, эцэстээ Айгуний гэрээ ёсоор өнөөгийн ОХУ-БНХАУ-ын хилийн шугамын дагуу тогтсон юм.

[Засварлах] Мөн үзэх

Хувийн хэрэгсэлүүд