Хивын хант улс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хивын ханлиг (узб. Xiva Xonligi), Хивын хант улс гэж Хива хотод суух хан удирддаг 1512 оноос 1920 оны хооронд оршин тогтносон ханлиг байв. Бухарын эмирт улс, Кокандын хаант улсын хамтаар Узбекийн гурван улс гэж түүхэнд тэмдэглэгддэг. Хива хот урьдын Хорезм хэмээх Сартуул улсын дээд нийслэл байсан Үргэнчтэй ойр байрладаг. Хугацааны дунд үед Чингис-Зүчийн угсааны Шейбаны удмынхан ханчлаж байв.

1873 оноос Хивын улс доройтож Орост ивээн эзэрхэгджээ. Эцэстээ хувьсгалаар мөхөж 1920 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Хорезм Ард Улсаар (орос. Хорезмская Социалистическая Советская Республика) солигдсон.

Бусад холбогдол[засварлах]