Хий

Хий буюу хийн төлөв — (голл. gas, грек. χάος-хаос буюу эмх замбараагүй) бодисын нэгэн төлөв. Хийн төлөвийн бүрдүүлэгч хэсгүүд (молекул, атом, ион) нь хоорондоо маш сул холбоотой ба их хөдөлгөөнтэй байдаг. Хийн хэсгүүд бараг чөлөөтэй, эмх замбараагүй хөдөлж байдаг. Эдгээр хэсгүүд ийн хөдлөх үедээ хоорондоо мөргөлдөж, энэ үед тэдний хөдөлгөөний шинж чанар эрс өөрчлөгдөнө.

Тогтвортой шингэн эсвэл хатуу төлөвийг агуулдаг бодисуудын хувьд тэдгээрийн хийн төлөвийг уур гэж нэрлэдэг.

Шингэнтэй нэгэн адил хий нь урсдаг ба деформацийг эсэргүүцдэг. Шингэнээс ялгаатай нь хий нь чөлөөт гадаргууг, тодорхой эзлэхүүнийг үүсгэдэггүй ба боломжит бүх эзлэхүүнийг дүүргэхийг хичээдэг.

Хийн төлөв нь огторгуйд хамгийн өргөн тархсан (од хоорондын бодис, огторгуйн тоосонцор, од, гаригуудын агаар мандал, г.м.) төлөв. Хийнүүд нь химийн янз бүрийн шинж чанар агуулдаг. Жишээ нь: идэвхгүй инертийн хийнээс тэсэрч дэлбэрдэг маш идэвхтэй хий хүртэл.