Хийн гариг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Gas giants and the Sun (1 px = 1000 km).jpg

Хийн гариг нь нарны аймгийн гадуур байрлах Бархасвадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван гаригуудыг хэлнэ.

Үүсэл хөгжил[засварлах]

Хийн гаригуудын үүссэн хэлбэр эхэндээ хөрстэй гаригуудтай ижил эхэлсэн ч дараа нь үл ялиг өөр маягаар үргэлжилнэ. Нарыг үүсгэсэн мананцрын гадаргуу нь дотоод давхаргаасаа илүү хүйтэн байдаг тул ус болон бусад хий мөс хэвээр оршин байдаг. Иймд энэ хэсэг дэх мөсний хэмжээ нь дотоод давхаргаа бодвол 10 дахин их байдаг. Хийн молекулууд ихээр агуулагдаж байдаг тул энд үүсэх гаригийн найрлага хөрст гаригийнхаас өөр байх нь ойлгомжтой. Бархасвадь, Санчир гариг нь их хэмжээний устөрөгч, гелигээс тогтдог. Бага хэмжээний хатуу төлөвт буй хий, чулуу, металл агуулж байдаг.

Харин Тэнгэрийн ван, Далай ван гаригууд нь ихэнхдээ хатуу төлөвт буй хий буюу ус, амонийн хүчил, метанаас тогтдог. Гадна давхаргад нь устөрөгч, гели агуулагддаг. Цөм нь Бархасвадь, Санчир гаригийнх шиг чулуу, төмрөөс тогтоно. Уг гариг нь 1999 оныг хүртэл нарнаас хамгийн хол орших гаригт тооцогдож байсан ба учир нь Дэлхий вангийн тойрог зам эллипс хэлбэртэй байснаас хэсэг хугацаанд Далай вангийн орбит дотор оршиж байсан байна. Далай ван нь Тэнгэрийн вангийн адил шингэн ус, метан, аммоноос тогтох ба гадуураа устөрөгч, гелигээс бүрдэх зузаан атмосфертэй бөгөөд олон дагуул, цагирагтай. Далай вангийн дагуул Тритон нь идэвхтэй галт уултайгаараа бусад сарнаас онцгой юм. Далай ванг тойрох Тритоны замын хэлбэр нь олон маргаан, таамаглалын шалтгаан болж байдаг.

Мөн үзэх[засварлах]