Хиргис хэл бичиг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Хиргис хэл» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Хиргис хэл
Өөрийн нэр Кыргыз тили, قىرعىز تئلى
Тархалт Кыргызстан, Узбекистан,
БНХАУ-ын Шиньжян, Тажикистан, ОХУ
Ард түмэн Хиргис
Төрөлх хэлтний тоо 4 саяаас илүү (2009)[1][2]
Хэлний ангилал
Алтай язгуур
  • Түрэг
    • Кыпчак
      • Ногай-Кыпчак
        • Хиргис хэл
Бичиг үсэг Кирилл , Араб үсэг
Албан ёсны хэрэглээ
Улс Flag of Kyrgyzstan.svg Кыргызстан
Томьёолбор
ISO 639-1 ky
ISO 639-2 kir
ISO 639-3 kir

Хиргис хэл[3] (тухайн хэлээрх нэрийдэл Кыргыз тили, Кыргызча, قىرعىزچا, قىرعىز تىلى; орос. Киргизский язык) — Хиргис угсаатны хэл, Кыргызстаны төрийн албан ёсны хэл. Хэл шинжлэлийн ангиллаар Түрэг бүлгийн Кыпчак дэд бүлэгт харъяалагддаг. Одоо цагт Казах хэлтэй ихээр ойртон ижилсэж байгаа.

Кыргызстаны 2009 оны хүн амын тооллогоор төрөлх Хиргис хэлтэн 3,830,556, хоёрдугаар хэл боловч Хиргис хэлийг чөлөөтэй эзэмшсэн 271,187 хүн (212,063 Узбек үндэстэн багтана) байна гэсэн дүн гарсан. Иймээс Кыргызстанд 4 сая гаран Хиргис хэлээр хэлэлцэгч байгаа аж.[1][2] Мөн Казахстан, БНХАУ (Шиньжян), Узбекистан, Тажикистанд Хиргисээр ярилцдаг Хиргисүүд байгаа.

Өнөө үед Кыргызстанд Кирилл, БНХАУ-д Араб үсэгт суурилсан Хиргис хэлний хоёр цагаан хэрэглэгдэж байна. 1928-1940 хооронд Зөвлөлтийн ард түмний адилаар Латин үсгээр тэмдэглэж байснаа болиод 1940 оноос Кириллд бүрмөсөн шилжжээ. Монголынхоос нэг үсгээр илүү буюу Орос цагаан толгойн үсгүүд дээр ң, ө, ү гурван үсгийг нэмж Хиргис хэлний кирилл цагаан толгой болдог. ң бол /ŋ/ (Монгол бичгийн их инхэлэг) авиаг тэмдэглэж Башкир, Татар, Халимаг, Хасаг, Хиргис зэрэг Зөвлөлтийн үед зохиогдсон цагаан толгойдод байдаг үсэг юм.

Хиргис хэлний кирилл цагаан толгой
А Б В Г Д Е Ё Ж З И Й К Л М Н Ң О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Щ Ъ Ы Ь Э Ю Я
а б в г д е ё ж з и й к л м н ң о ө п р с т у ү ф х ц ч ш щ ъ ы ь э ю я
Wikipedia
Википедиа: Хиргис хэл бичигээр

Зүүлт, тайлбар[засварлах]

  1. 1.0 1.1 Национальный статистический комитете Кыргызской Республики. Перепись населения и жилищного фонда Кыргызской Республики 2009 года. Распределение населения отдельных национальностей по родному языку
  2. 2.0 2.1 Национальный статистический комитете Кыргызской Республики. Перепись населения и жилищного фонда Кыргызской Республики 2009 года. Распределение населения отдельных национальностей по владению вторым языком
  3. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982)-д киргизский язык гэдэг үгийг хиргис хэл гэж орчуулан бичсэнийг баримтлав.