Хишигдэмбэрэлийн Тэмүүжин

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин
Монгол УлсМонгол Улс Улсын Хууль зүйн сайд
Албан тушаалаа авсан
2012 оны 8 сарын 18
ЕрөнхийлөгчЦахиагийн Элбэгдорж
Ерөнхий СайдНоровын Алтанхуяг
ӨмнөхЦэндийн Нямдорж
(Хууль зүй, дотоод хэргийн сайд)
Хувийн мэдээлэл
Төрсөн1971 оны 3 сарын 20 (1971-03-20) (53 настай)
Төв аймаг
Улс төрийн намАрдчилсан Нам
Алма матерМонгол Улсын Их Сургууль
ProfessionХуульч

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин (1971 оны 3 сарын 20-нд Төв аймагт төрсөн) нь Монгол Улсын улс төрч, Хууль зүйн сайд. 2008 оны Улсын Их Хурлын сонгуульд анх Баянгол дүүргээс нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан тэрээр 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан Намын жагсаалтын 3-рт бичигдэн, УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

1989 онд Зуунмод хотын арван жилийн 2-р дунд сургууль 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг дүүргэсэн.

1998 оноос сургуульдаа багшилж байгаад "Нээлттэй академи" ТББ-ын тэргүүн, Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг ажил эрхэлж байв.