Ховд нисэх буудал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ховд нисэх буудал
IATA: HVDICAO: ZMKD
HVD is located in Монгол
HVD
Ховд нисэх буудлын байршил
Ерөнхий мэдээлэл
Төрөл Олон нийтийн
Оператор Иргэний Нисэхийн Ерөнхий Газар
Үйлчлэх хүрээ Ховд хот
Байршил Ховд аймаг, Ховд хот
Өндөр д.т.дээш 1,493 м / 4,898 фут
Координат 47°57′41″N 91°37′33″E
Гүйлтийн зам
Чиглэл Урт Хучилт
м фут
16L/34 2,850 9,350 Асфальт
16R/34R 2,000 6,561 Өвс
Статистик (2012)
Зорчигчид 31,926
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар[1]

Ховд нисэх буудал нь Ховд аймгийн төв Ховд хотод байдаг, 1956 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа баруун бүсийн томоохон нисэх буудал юм.

Тус нисэх буудлыг олон улсын нисэх буудлын статустай болгож Өрөмч хот уруу шууд нислэгтэй болгохоор яригдаж байгаа[2].

Түүх[засварлах]

1956 оны 06 дугаар сарын 01-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 272 тоот тогтоолд Улаанбаатараас алслагдсан аймгуудад агаарын шуудан харилцааг хөгжүүлэхээр заасны дагуу мөн оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ан-2 онгоц Ховд аймгийн төвд газардсан тэр үеэс Ховд нисэх буудлын үүсэл хөгжлийг тооцдог. Орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд тус нисэх буудлыг 3 удаа шилжүүлэн байршуулсан байдаг. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй нисэх буудлын барилга нь 1983 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон.

Хүчин чадал[засварлах]

Ховд нисэх буудал хөөрч буух 2 зурвастай. Нэг нь нийт 2850 метр урт, асфальтан хучилттай зам бөгөөд нөгөөх нь 2,000 метр урт шороон зам юм. Иргэний тээврийн Боинг 737-800 онгоц хүлээн авах чадалтай. Мөн нисэх зурвасын аль ч талаас бууж, хөөрч болно.

Агаарын тээврийн компаниуд болон чиглэлүүд[засварлах]

Ишлэл[засварлах]