Ховд (хот)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Ховд хот

Ховд нь Ховд аймгийн төв юм. Ховд хот Буянт голын хөндийд 70 км2 талбай эзлэн Улаанбаатараас 1425 км зайтай газарт д.т.дээш 1406 м өндөрт оршино.

[Засварлах] Газар зүй

Ховд нь Монгол Алтайн нурууны бэлд, Буянт голын эрэг дээр оршдог. Хар-Ус нуур нь Ховдын зүүн талд 25 км-ын зайд оршдог.

Ховд нь Монгол даяар зуны сүүлчээрх тарвасны ургац болон мах, махан бүтээгдэхүүнүүдээрээ алдартай.

1992 оноос хойш Ховд хот нь Жаргалант сум нэртэй болсон. Хотын газар нутаг нь 80 км2

[Засварлах] Хүн ам

Хотын хүн ам нь 26,023 (2000 оны тооллого), 30,479 (2003 оны тооцоо), 30,500(2006[1]).

2005 онд сум нь 32,351 хүн буюу 6,675 айл өрхтэй байсан. Эдгээрт олон ястан үндэстэн байгаа бөгөөд үүнд Өөлд, Халх, Захчин, Торгууд, Урианхай, Мянгад, Дөрвөд, Баяд, Казах, Чантуу (Узбек) болон Үзэмчин зэрэг орно. [2]

[Засварлах] Ишлэл

  1. Ministry of Health of Mongolia. National Center for Health Development. Health Indicators 2006[1]
  2. Feasibility Assessment of Sustainable Use of Land and Water in the Buyant River Delta, Khovd Aimag.National University of Mongolia.[2]
Хувийн хэрэгсэлүүд