Хогвартс

(Хогуартс-с чиглүүлэгдэв)

Хогвартс буюу Хогвартс Ид Шидийн Сургууль (Hogwarts School of Witchcraft and Wizardry) нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, "Харри Поттэр" уран зөгнөлт зохиолд гардаг залуу шидтэнүүдийн сургууль юм.

Уг сургуульд 11-17 насны, Британи эсхүл Ирландын хүүхдүүд суралцдаг. Долоон номны зургаагийнх нь гол үйл явдал уг сургууль дээр болдог бөгөөд ном бүр уг сургуулийн нэг хичээлийн жилийн хугацаатай тэнцүү хугацаанд болсон үйл явдлуудын талаар тухай өгүүлдэг. Харри Поттэр ба Үхлийн Шүтээн номонд Харри Поттэр, Рон Уийзлий, Хэрмаини Грэйнжэр гурав төгсөх жилдээ сургуульд суралцдаггүй учир уг номны үйл явдал сургуулиас гадуур үргэлжилдэг (Роулинг Хэрмаиниг сургуульдаа буцаж орон сургуулиа төгссөн хэмээн мэдэгдсэн). Гэсэн хэдий ч номны үйл явдлыг шийдвэрлэх дайн Хогвартсад болдог билээ.

Роулинг Хогвартс гэсэн нэрийг hogwort гэдэг ургамлын нэрээс санамсаргүй байдлаар авсан байх хэмээн өгүүлж байв. Тэрээр уг ургамлыг Кю Цэцэрлэгт хүрээлэнд, Харри Поттэрийг бичихээсээ өмнө харж байсан хэмээн дурьдсан байна. Хогвартс нь мөн английн эртний хүүхдийн тоглоомын нэр юм. Уг тоглоомонд хүүхдүүд өөр айлын гэрт орж (ихэвчлэн таньдаг айл) гэр доторх эд хогшлыг нь хөдөлгөж эсхүл алга болгох г.м.-ээр гэрийн эздийг гэрийг нь сүнстэй гэдэгт итгүүлдэг аж. Хэдийгээр Роулинг энэ санааг батлаагүй ч, олон хүмүүс уг тоглоомоос сэдэвлэн Хогвартсын хөдөлдөг шат, нууц хонгилуудыг зохиосон хэмээн итгэдэг байна. Ид шидийн түүх хичээлийн багш проффессор Биннсийн ярьсанаар бол Хогвартс сургууль нь мянга орчим жилийн өмнө үүсгэгдсэн. Сургуулийг үүсгэн байгуулагчид нь Годрик Гриффиндор (англ. Godric Gryffindor), Салазар Слитерин (англ. Salazar Slytherin,Ровена Равенклав (англ. Rowena Ravenclaw) болон Хелга Хаффлепап (англ. Helga Hufflepuff) нар юм. Шидийн чадвартай хүүхдүүдийг сургах зорилгоор байгуулсан. Гэвч явцын дунд үүсгэгчдийн дунд үзэл бодлын сөргөлдөөн гарч, зөвхөн цэвэр цустай, удам дамжсан шидтэн л энэ сургуульд сурах эрхтэй гэж үздэг Слизерин сургуулийн орхин явжээ.


Хогвартс сургууль нь 4 тэнхимтэй.

1.Гриффиндор /Үндэслэгч нь Годрик Гриффиндор. Эр Зоригтнуудыг сонгож авдаг./ 2.Слизерн /Үндэслэгч нь Салазар Слизерн. Бардам, Цэвэр цустнуудыг сонгодог./ 3.Равенклав /Үндэслэгч нь Ровена Равенклав.(англ. Rowena Ravenclaw) Ухаалаг хүмүүсийг сонгоно, Уриа нь "ухаан алтнаас үнэтэй"/ 4.Хаффлепап /Үндэслэгч нь Х елга Хаффлепап (англ. Helga Hufflepuff) ба энэ 3 тэнхимд тэнцэлгүй үлдсэн хүүхдүүдийг авдаг байв/


Хогвартс сургуульд 11 нас хүрсэн, шидийн чадвартай бүх хүүхэд элсэж ордог бөгөөд сургалт нь 7 жил үргэлжилдэг. Хичээлийн жилийн эцэст шалгалт өгдөг ба, 5 болон 7-р анги төгсөх шалгалт нь хамгийн чухалд тооцогдоно. 5 - р ангиа төгсөөд, мэргэжлээ хэрхэн сонгохоос хамааран цаашид үзэх хичээлээ сонгодог. Хэдийгээр сургалт нь үнэ төлбөргүй боловч өөрсдөө сурах бичиг хичээлийн хэрэгсэлээ худалдан авах ёстой. Өөрсдөө авах боломжгүй хүүхдүүдэд зориулсан сургуулийн дэргэдэх сан байдаг.

 

Харри Поттерийг сурч байх үед Хогвартсын захирлаар Альбус Дамблдор (бүтэн нэр нь Albus Percival Wulfric Brian Dumbledore) ажиллаж байсан ба түүнийг нас барсаны дараа Северус Снепп (бүтэн нэр нь Severus Tobias Snape) захирал болдог.

Энэ бүх хуваарилалтыг хуучин бүрх малгай хийдэг. Түүний дууны үгийг орууллаа.

Эр зоригтнууд сурдгаараа алдартай
Энэхүү Гриффиндорт ч орж болно
Тийм хүмүүс хүчтэй, алдартай
Тэгээд ч эелдэг байдаг юм
Ажил хөдөлмөрөөс айдаггүй хэн ч
Ашид Хаффлепап холбогдох болно
Чинхүү үнэнч чанартай хүмүүс л
Чигээрээ зүтгэх тэсвэртэй байдаг
Уураг тархи чинь зүгээр бол
Уншиж мэдэхийг хүсдэг бол
Хошин зантай мэдлэгтэй бол
Хойшлуулалгvй Равенклавыг зорих хэрэгтэй
Магадгүй зарим нь Слитеринд очоод
Мадаггүй андаа олж авна
Овжин зальжин хэн ч гэсэн
Огт эргэлзэлгvй тийшээ явна

Мөн тус киног Францын нэрт шидтэн Николас Фламелийн амьдралаас сэдэвлэн, түүнийг Дамбалдорын дүрээр орлуулсан байдаг.