Хожа Ахмед Ясавигийн бунхан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хожа Ахмед Ясавигийн бунхан*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Turk22.jpg
Хожа Ахмед Ясавигийн бунхан
Улс Flag of Kazakhstan.svg Казахстан
Төрөл Соёлын
Шалгуур i, iii, iv
Дугаар 1103
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2003  (27-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Хожа Ахмед Ясавигийн бунхан (Перс хэл:مزار خواجه احمد یسوی) нь өмнөд Казахстаны Түркистан хотод орших бүрэн баригдаж дуусаагүй бунхан юм. Исламын суфизм урсгалын XII зууны алдарт төлөөлөгч Хожа Ахмед Ясавигийн жижиг бунханг 1389 онд алдарт Доголон Төмөр хааны зарлигаар өргөтгөн барьжээ. Персээс ирсэн өндөр чадвартай уран барилгач Хожа Хусейн Ширазигийн удирдан бариулсан уг бунхан 39 метр өндөр бөгөөд төв азийн хамгийн том бөмбөгөр оройт барилга юм. Бөмбөгөр оройн дийметр нь 18.2 м, өндөр нь 28 м байдаг. 1405 онд Доголон Төмөр хаан нас барахад бунханы өргөтгөлийн ажил зогсчээ. Түүний залгамжлагч нар уг бунханг байнга хамгаалан засч сэлбэдэг байсан тул өнөөдөр хадгалагдан үлдсэн аж. Казахын хант улсын үед Аблай хан тэргүүтэй хэд хэд ханы шарил хадгалагдаж байдаг.

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Mausoleum of Khoja Ahmed Yasavi - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр