Хойд Америкийн үхэр зараа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хойд Америкийн үхэр зараа
Оршин байсан хугацаа: Хожуу Плиоцен - Одоо
Porcupine-BioDome.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мэрэгч
Овог: Erethizontidae
Дэд овог: Erethizontinae
Төрөл: Erethizon
F. Cuvier, 1823
Зүйл: E. dorsatum
Латин нэр
Erethizon dorsatum
(Карл Линней, 1758)

Хойд Америкийн үхэр зараа (Erethizon dorsatum) нь мөн Канадын үхэр зараа, Жирийн үхэр зараа гэгдэх ба Шинэ Дэлхийн үхэр зарааны овог юм. Хойд Америкт үхэр зараанаас биеэр том ганцхан мэрэгч байдаг нь минж юм. Энэ үхэр зараа нь Канад, Аляскын шилмүүст болон холимог ой модонд, мөн Мексикийн цөл, тундр, бутлаг ургамалтай газар таарна.

Гадаад төрх[засварлах]

Хойд Америкийн үхэр зараа нь голдуу хар бор, хар өнгөтэй, цагаан сортой байна. Тэд бахим богино бие, жижиг нүүртэй, богино хөл, сүүлтэй. Биеийн урт нь 90 см, 14 кг жинтэй. Нуруун хэсэг нь биеэ хамгаалах зорулалттай хэдэн мянган өргөсөөр бүрхэгдсэн байдаг. Амьтан дайрч довтлоогүй үед өргөс нь биеэ даган налсан байдаг. Дөнгөж төрсөн зулзаганы өргөс нь зөөлөн байх ба хэдхэн цагийн дотор хатуурдаг ажээ.

Зан авир[засварлах]

Үхэр зараа нь шөнийн цагаар идэвхтэй бөгөөд зуны өдрүүдийг үүр нүхэндээ өнгөрөөнө. Зуны улиралд жимс жимсгэнэ, ургамлын үндэс, модны иш, мөчир, иддэг. Өвөл шилмүүс, модны холтосоор хооллоно. Тэд өвөл ичдэггүй ч ихэнх цагийг модны нүхэн дэх үүрэндээ унтаж өнгөрөөх ба ганцаар амьдралтай. Нохой зээх, талын цөөвөр чоно, пума зэрэг махчин амьтад үхэр зарааг барьж иддэг ажээ.