Хойд Нутаг Дэвсгэр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хойд Нутаг Дэвсгэр
Northern Territory
Хойд Нутаг Дэвсгэрийн далбаа
Далбаа
Лоозон буюу хоч: The Territory, The NT, The Top End
(Нутаг дэвсгэр, Эн Ти, Дээд хязгаар)
Уриа: байхгүй
Хойд Нутаг Дэвсгэрийг тодруулсан газрын зураг
Австралийн бусад муж, нутаг дэвсгэр
Нийслэл Дарвин
Хамгийн том хот Дарвин
Засгийн газар Үндсэн хуульт хаант засаглал
Администратор Том Полинг
Ахлах сайд Пол Хендерсон (Лэйбор)
Холбооны төлөөлөл
 - Танхимын суудал 2
 - Сенатын суудал 2
Нийт бүтээгдхүүн (2006-2007)
 - Бүтээгдхүүн ($сая)  13,405[1] (8)
 - Нэг хүнд ногдох  $63,548 (1)
Хүн ам (2007)
 - Хүн ам  218,380 (8)
 - Нягтшил  0.16/км² (8)
0.4 /ам миль
Нутаг дэвсгэр  
 - Нийт  1,420,970 км²
 - Хуурай газар 1,349,129 км²
 - Ус 71,839 км² (5.06%)
Өргөгдөл  
 - Хамгийн өндөр Зейл уул
1,531 м
 - Хамгийн нам далайн түвшин
м
Цагийн бүс +9:30 (Зуны цагийн тоолол байхгүй)
Товчлолууд  
 - Шуудан NT
 - ISO 3166-2 AU-NT
Бэлэгдлүүд  
 - Ургамал Стөртийн цөлийн сарнай
 - Шувуу Шаантаг сүүлт бүргэд
 - Амьтан Улаан уутат имж
 - Өнгө Хар, цагаан, зосон улаан
Вэбсайт www.nt.gov.au

Хойд Нутаг Дэвсгэр нь эх газрын төв хэсгийн ихэнхи хувь болон төв хойд бүсийг эзлэн оршдог Австралийн холбооны нутаг дэвсгэр. Баруун талаараа Баруун Австрали, өмнө талаараа Өмнөд Австрали, зүүн талаараа Квийнслэндтэй тус тус хиллэдэг. Хойд талаараа Тиморын тэнгис, Арафурын тэнгис, Карпентариагийн булангаар хүрээлэгдсэн. Нутаг дэвсгэр уужим, 1,349,129 км2 буюу Австралийн муж улсууд ба нутаг дэвсгэрүүд дундаа гуравт ордог боловч хүн ам маш сийрэг суурьшсан. 218,380[2] тус нутаг дэвсгэр улсдаа хамгийн цөөн хүн амтай засаг захиргааны нэгж болно.

Хойд Нутаг Дэвсгэрийн түүх дөчин мянга гаруй жилийн тэртээ уугуул австраличууд тус бүс нутагт суурьшсанаас эхтэй. Ямар ч байсан XVIII зуунаас хойш Макассарын худалдаачид Хойд Нутаг Дэвсгэрийн уугуул иргэдтэй худалдаа наймаа хийж тэднээс далайн өргөст хэмх худалдан авдаг байжээ. Түүнээс өмнө 300 жилийн турш ийнхүү худалдаа хийсэн байж магадлал ихтэй юм. XVII зуунд Европчууд тус нутаг дэвсгэрийн эргийг анх удаа олж харсан. Британичууд XIX зуунд эрэг хавийн бүс нутагт суурьшихыг анх удаа оролдсон боловч дөнгөж 1869 онд л Дарвин боомтод амжилттай суурьшжээ. Өдгөө тус нутаг дэвсгэрийн эдийн засаг аялал жуулчлал дээр тулгуурласан. Ялангуяа Какаду үндэсний парк, Улуру-Ката Тжута үндэсний паркад аялал жуулчлал их хөгжсөн. Түүнчлэн уул уурхайн салбар эдийн засгийн нэг гол ноён нуруу нь болдог.

Нийслэл нь Дарвин хот. Хүн ам нь эрэг хавийн бүс нутгаар төвлөрөөгүй харин Стюартын зам дагуу төвлөрсөн ажээ.

Тайлбар[засварлах]

Лавлах материал[засварлах]

  • Hill, Ernestine. 1951. The Territory: The classic saga of Australia's far north. Angus & Robertson. Reprint: 1995. ISBN 0-207-18821-1
  • Govan, A. (2007) Broadband debate key to NT's future. N.T. Business Review, vol. N/A, no. N/A, p.7
  • Morrison, P. (2000) a pilot implementation of internet access for remote aboriginal communities in the "Top end" Of Australia. Urban Studies, Vol. 37, No.10, pp. 1781-1792.
  • Toyne, P. (2002) Northern Territory Governments Response to the House of Representatives Communications, Information Technology & the Arts Committee inquiry into Wireless Broadband Communications. In N.T. GOVERNMENT (Ed.) (pp. 3). Darwin: Northern Territory Government.
  • Toyne, P. (2003) Remote Areas Telecommunications Strategy 2003-2008. In N. T. GOVERNMENT (Ed.) (pp.1- 32). Darwin N.T. viewed 6 February 2008, <http://web.archive.org/web/20080227052306/http://www.nt.gov.au/dcis/it/docs/ntg_remote_telec_strat.pdf>

Гадны холбоос[засварлах]