Хойд Осет-Алани

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хойд Осет-Аланигийн Бүгд Найрамдах Улс (Монгол)
Республика Северная Осетия-Алания (Орос)
Республикӕ Цӕгат Ирыстон — Алани (Осет)
Map of Russia - Republic of North Ossetia-Alania (2008-03).svg
сүлд далбаа
Coat of Arms of North Ossetia-Alania.png
Flag of North Ossetia.svg
Төрийн дуулал: n/a
Нийслэл Владикавказ
Байгуулагдсан 1924 оны 7 сарын 7
Ангилал
Холбооны тойрог
Эдийн засгийн бүс
БНУ
Өмнөд
Хойд Кавказ
Код 15
Газар орон
Нутгийн хэмжээ
- ОХУ дахь дэс
8,000 км²
8000
Хүн ам зүй (2002 оны тооллого)
Хүн амын тоо
- ОХУ дахь дэс
- Нягтрал
- Хотын
- Хөдөөний
710,275 хүн
68
88.8 хүн / км²
65.5%
34.5%
Албан ёсны хэлнүүд орос, осет
Засгийн газар
Төрийн тэргүүн Таймураз Мамсуров
Засгийн газрын тэргүүн Николай Хлынцов
Хууль тогтоох байгууллага Парламент
Үндсэн хууль Хойд Осет-Аланигийн Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль
Албан ёсны цахим сүлжээ
http://www.rso-a.ru/
Alania 10 12.png
North ossetia alania map.png

Хойд Осет-Аланигийн Бүгд Найрамдах Улс (орос. Республика Северная Осетия - Алания) нь Оросын Холбооны Улсын Өмнөд Холбооны тойрогт хамаарах бүгд найрамдах улс юм. Нийслэл нь Владикавказ.

Өмнө талаараа Гүрж улс, баруун талаараа Кабардино-Балкар, зүүн талаараа Ингушет, хойд талаараа Ставрополийн хязгаартай хиллэнэ.

Осетчууд нь перс язгуурын осет хэлээр ярилцах бөгөөд үнэн алдартны шашин шүтлэгтний хувь их тул Кавказын бусад үндэстнүүд болох чечень зэрэг муслимууд олонтой үндэстнүүдтэй харьцуулбал Орост талтай ханддаг. Өмнөд Осет нь албан ёсоор Гүрж улсад харьяалагддаг ч Оростой, Хойд Осеттэй нэгдэх эрмэлзэлтэй бөгөөд тэдний тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрөөд буй зөрчилдөөнтэй бүс нутаг болно.

Түүнээс гадна Ингушеттэй ч газар нутгийн маргаантай байдаг. Чечений дайны үеэр ОХУ-ын армийн түшиц газар болон ашиглагдаж байв. 2004 оны 9 сард тус улсын Беслан хотод Чечений салан тусгаарлагчид дунд сургуулийн байранд нэвтрэн орж хүүхдүүдийг барьцаалан, 350 гаруй хүн нас барсан эмгэнэлт хэрэг гарч байжээ.

Нэршил[засварлах]

Хойд Осетын Бүгд Найрамдах Улс хэмээн нэрлэгддэг байгаад 1996 оны 1 сарын 9-нд Хойд Осет-Аланигийн Бүгд Найрамдах Улс болгож нэрээ өөрчилжээ. Монголд хуучин нэрээр нь Хойд Осет гэж дуудах нь түгээмэл.

Алани гэдэг нь осетчуудын уг язгуур болох аланчуудын нэрнээс гаралтай түүхэн нэр юм.

Түүх[засварлах]

Хойд Осет дахь осетчууд оросууд Кавказад нэвтрэхээс өмнө тэд кабардуудын харьяанд байсан бөгөөд 17-19-р зуунд Оросын эрхшээлд ороход осетчууд ч бас Хаант Орос Улсын бүрэлдэхүүнд багтжээ.

Октябрийн хувьсгалын дараа Зөвлөлт Холбоот Улс байгуулагдахад ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд орсон Хойд Осет нь автономит эрхтэй муж болон 1924 оны 7 сарын 7-нд зохион байгуулагдсан байна. Осетчуудын уугуул нутаг нь Владикавказаас баруун тийш байсан тул анх байгуулагдахдаа одоогийн газар нутгийн баруун хэсгийг л багтааж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1944 онд зүүн талд орших Чечень-Ингушийн автономит БНУ-ын иргэд болох чечень, ингушууд Иосиф Сталины тушаалаар Дундад Ази руу цөлөгдсөнөөр хөрш улс болох Хойд Осетийн газар нутаг үлэмж нэмэгдсэн аж. Ийнхүү хилийн зурвасын суурин Владикавказ (хуучнаар Оржоникизе) нь Хойд Осетын төв болон цэцэглэж, нийслэл нь болсон байна. Сталиныг нас барсны дараа чечень, ингушууд Кавказдаа буцаж ирэх нь зөвшөөрөгдөж, автономит БНУ нь дахин байгуулагдсан ч Владикавказ орчмын нутаг Хойд Осетид үлджээ. Энэ нь хожмын үндэстэн хоорондын зөрчлийг бий болгосон байна.

1991 онд ЗХУ бутрахад ОХУ-ын бүрэлдэхүүний БНУ болсон бөгөөд 1992 онд Чечень-Ингуш улс 2 хуваагдаж, Ингуш улс тун бага газар нутагтай болсон ч хуучин нутаг болох Владикавказ орчмын нутгийг өөрийнх болгон зарласнаар зэвсэгт мөргөлдөөнд хүрч, ОХУ армиа оруулан асуудлыг шийдэж, хилийн зурвас хуучин хэвээр хадгалагдсан байна.

Хүн ам[засварлах]

Хүн амын 53% нь осет, 30% нь орос, 5% нь ингуш, мөн армен, гүржүүд оршин сууна.