Холбоотон гурван гүрний удирдагчдын Ялтын уулзалт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Холбоотон гурван гүрний удирдагчдын Ялтын уулзалт-Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы буюу Тэнхлэгийн гүрнүүдийн эсрэг Холбоотны эвсэлийг бүрдүүлэгч нараас голлох гурван улсын тэргүүн ЗХУ-ын И.В. Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британы Ерөнхий сайд Уинстон Черчиль нарын 1945 оны 2 сард ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотод хийсэн уулзалтыг хэлдэг. Ялтын уулзалтаар Германыг ялсаны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хуваах талаар тохиролцоог хийсэн байна. Холбоотон болох АНУ, Англи хоёр германыг ялсаны дараа ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулахыг хүссэн байна. И.Сталин германыг ялсаны дараа 3 сарын дараа Японы эсрэг дайныг эхлүүлэх боломжтой гэхдээ дараах нөхцлүүдийг биелүүлсэн тохиолдолд дайнд оролцоно гэсэн байна. Сталины саналыг холбоотнууд зөвшөөрсөн ба германыг ялсаны дараа дахин уулзаж асуудлуудаа нарийвчилан тогтоё гэж тохирсон байна. Сталины санал нь:

Энэхүү уулзалтын үр дүнд БНМАУ буюу Монгол улсыг хүлээн зөвшөөрөх асуудал үндсэндээ дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хүлээн зөвшөөрөгдсөн юм.