Холли Хантер

Холли Хантер
Holly Hunter
Фэрис 2014 онд
Фэрис 2014 онд
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1958 оны 3 сарын 20
Төрсөн газар Коньерс, ЖоржиаАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1981—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Оскар» (1994)
«Алтан бөмбөрцөг» (1994)
БАФТА (1994)
«Эмми» (1989, 1993)
Мөнгөн баавгай (1988)

Холли Хантер (Англи: Holly Hunter, 1958 оны гуравдугаар сарын 20-нд Жоржиа мужийн Коньерс хотод төрсөн) — романтик-драм «Төгөлдөр хуур»-ын (1993) гол дүрээр Оскар, Алтан бөмбөрцөг, БАФТА, Каннын кино наадамд гялалзсан Америкийн жүжигчин эмэгтэй.

Замналын товчоон[засварлах | кодоор засварлах]

Тэр Пенсильваний Питтсбург дэх Карнеги-Меллоны нэрэмжит их сургуульд жүжигчиний мэргэжил эзэмшсэн.

Нео-нуар «Урсгал цус» (1984), инээдмийн «Аризонаг алдаршуулахуй» (1987), мелодрам «Насан туршдаа» (1989), триллер-драм «Фирм» (1993), триллер-драм «Машины осол» (1996) зэрэг дэлгэцийн алдартай бүтээлүүдэд чадварлаг тоглосон Холли Хантер инээдэм-драм «Мэдээний албаныхан»-ы гол дүрээр Оскар болон Алтан бөмбөрцөгт дэвшиж, Мөнгөн баавгай гардсан байдаг.

Шинэ Зеландын найруулагч Жейн Кэмпионы «Төгөлдөр хуур»-ын хэлгүй-хөгжимчиний дүрд Сигурни Уивер, Женнифер Жейсон Ли, Изабель Юппер нараас тэнцэж байв.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Зураглаач Януш КаминскийтайШиндлерийн бүртгэл», «Цэрэг Райаныг аварсан нь», «Дэлхийн дайн») 19952001 онд гэрлэсэн[1] бөгөөд Британы жүжигчин Гордон Макдональдтай нийлж 2006 онд ихэр хөвгүүд төрүүлжээ.[2]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Холли Хантер – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Holly Hunter has twins at 47". The Telegraph. January 19, 2006. Retrieved February 1, 2012.
  2. «Twins for Oscar Winner Holly Hunter» January 18, 2006, People