Хонгирад

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хонгирад нь язгуурын Монгол Аймаг, Дарлигин Монголчуудын нэг салбар юм. Тэд Хөлөн, Буйр нуурын сав газраар нутаглаж байсан эртний Монгол аймаг. Чингис хааны эхнэр Бөртэ үжин нь Хонгирадын Дай сэцэний охин болно. Монголын Хиад Боржигин (Алтан ургийнхан) төдийгүй олон Монгол овог аймаг Хонгирадаас бэр гуйж/буулгаж байжээ.

Гарал үүсэл[засварлах]

Ойрад (ойн ард) гэсэнтэй адил Хунгийн ард - Хунгийн арад - Хунгийнрад - Хунгийрад - Хунгирад - Хонгирад гэж үүссэн гэж үздэг.

Хонгирад аймгийн тотем шүтлэг нь хун шувуу бөгөөд тэд өөрсдийгөө хун шувуунаас үүссэн гэх Алтанцөгцийн домог байдаг. Зөрлөг мэргэний үр сад бол Хонгирадууд. Хонгирадуудтай нэг гарал үүсэлтэй Олхонууд, Ихирэс, Харнууд, Хонхлуут, Элжигин, Горлос, Хингиадай гэх мэт олон овог бий.

Өдгөө[засварлах]

Баруун Монгол, Халх Монгол, Хятадын Гансү муж, Казахстаны Бага Жуз, Узбекистанд Хонгирадууд тархан суурьшжээ.