Хонг Конг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
香港特別行政區
Hong Kong Special Administrative Region

Хонг Конгийн Тусгай Захиргааны Бүс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дуулал
тодорхойгүй
Байршил
Нийслэл Хонг Конг
Албан ёсны хэл(нүүд) Хятад хэл, Англи хэл
Засаглал
- Үндсэн гүйцэтгэгч Доналд Цанг
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Нанкингийн гэрээ 1842 оны 8 сарын 29
- Япончуудад эзлэгдсэн 1941 оны 12 сарын 25 – 1945 оны 8 сарын 15
- Хятадад буцааж олгогдсон 1997 оны 7 сарын 1
Газар нутаг
- Нийт 1,104 км² (183-д)
- Ус (%) 4.6
Хүн ам
- 2007 оны тооцоо 6,963,100 (98-д)
- 2001 оны тооллого 6,708,389
- Нягтшил 6,352/км² (3-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт US$292.8 тэрбум (38-д)
- 1 хүнд оногдох ҮНБ US$41,994 (10-д)
ХХИ (2007 он) 0.93 (21-д) – өндөр
Мөнгөн тэмдэгт Хонг Конг доллар (HKD)
Цагийн бүс UTC+8
Улсын домэйн нэр .hk
Утасны код +852

Хонг Конг (англ. Hong Kong, хя. 香港), албан ёсоор Хонг Конгийн Тусгай Захиргааны Бүс нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоёр тусгай захиргааны бүсийн нэг нь (нөгөө нь Макао) юм. Хонг Конг нь Хятадын өмнөд хэсэгт орших бөгөөд хойд талаараа Гуандунь мужтай хиллэдэг. Зүүн, баруун, өмнөд талд нь Өмнөд Хятадын Тэнгис оршино.

Хонг Конг нь 1942 оноос 1997 онд Хятадад шилжүүлэгдэх хүртлээ Нэгдсэн Вант Улсын засаг захиргаан дор байжээ. Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонг Конгийн Үндсэн Хуулинд зааснаар шилжүүлгээс тавин жилийн дараа буюу доод тал нь 2047 он хүртэл Хонг Конг нь Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой. "Нэг улс, хоёр систем" гэсэн бодлогын дагуу, Хятадын Засгийн Газар нь Хонг Конгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцах бол хуулийн систем, цагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгт, гаалийн бодлого, цагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл явдалд илгээх төлөөлөгчдөө өөрөө зохицуулна.

Анх худалдааны боомт болж байгуулагдсан Хонг Конг нь 20-р зууны сүүлчээр томоохон санхүүгийн төв болжээ. Капиталист эдийн засаг нь голдуу үйлчилгээний салбарт тулгуурладаг бөгөөд засгийн газар үл оролцох бодлого нь ихээхэн тус үзүүлдэг. Хүн ам нь голдуу Хятад гаралтай боловч бусад үндэстнүүдийн иргэд нь нийгмийн жижиг боловч чухал хэсгийг бүрдүүлдэг. Хонг Конгод барууны, зүүний соёл урлаг ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ нь хоол, кино, хөгжмийн урлагуудад нь тод харагддаг.

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Hong Kong - зураг, дуу, бусад юмс

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр