Хорват
| Төрийн дуулал 'Lijepa naša domovino "Манай үзэсгэлэнт эх орон" |
|
| Нийслэл | Загреб |
| Албан ёсны хэл(нүүд) | Хорват хэл1 |
| Засаглал | Парламентийн бүгд найрамдах улс |
| - Ерөнхийлөгч | Степан Месич |
| - Ерөнхий сайд | Ядранка Косор |
| - Парламентийн дарга | Лука Бебич |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Байгуулагдсан | 7-р зууны эхний хагас |
| - Дундад зууны үеийн Хорватын вант улс | 852 оны 3 сарын 4 |
| - Ромын папаар хүлээн зөвшөөрөгдсөн | 879 оны 5 сарын 21 |
| - Хаант улс болсон | 925 |
| - Унгартай нэгдсэн улс болсон | 1102 |
| - Хабсбургийн эзэнт улсын бүрэлдэхүүнд орсон | 1527 оны 1 сарын 1 |
| - Австри-Унгарын эзэнт улсаас тусгаарласан | 1918 оны 10 сарын 29 |
| - Югославыг үүсгэн байгуулалцаж, нэгдэн орсон | 1918 оны 12 сарын 1 |
| - Тусгаар тогтнолоо зарласан | 1991 оны 6 сарын 25 |
| Газар нутаг | |
| - Нийт | 56,542 км² (126-д) |
| - Ус (%) | 0.2 |
| Хүн ам | |
| - 2008 оны тооцоо | 4,453,500[1] (114-д) |
| - 2001 оны тооллого | 4,437,460 |
| - Нягтшил | 81/км² (115-д) |
| ҮНБ | 2008 оны тооцоо |
| - Нийт | $73.087 тэрбум[2] (51-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $19,800 (39-д) |
| ХХИ (2006 он) | 0.862 (45-д) – өндөр |
| Мөнгөн тэмдэгт | Куна (HRK) |
| Цагийн бүс | UTC+1 |
| - Зун | UTC+2 |
| Улсын домэйн нэр | .hr |
| Утасны код | +385 |
| 1 Истрийн хойгт итали хэл, мөн бусад үндэстний цөөнхүүд амьдардаг хэсэгт тухайн хэлүүд (Серби, унгар, чех, словак гэх мэт) хэрэглэгддэг. | |
Хорватын Бүгд Найрамдах Улс (хор. Republika Hrvatska) буюу Хорват нь Зүүн Европын Балканы хойгт орших бүгд найрамдах улс юм. Баруун талаараа Словен, хойд талаараа Унгар, зүүн талаараа Босни ба Херцеговина, Серби улсуудтай хиллэнэ. Өмнө талд нь Адриатын тэнгис орших бөгөөд Дубровник нь зүүн талаараа Монтенегротой хиллэдэг. Нийслэл нь Загреб.
1991 онд Югославын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласан улс юм.
Түүх [засварлах]
7-р зуунд хорватууд одоогийн нутагтаа суурьшжээ. Тэр үеэс 2 гүнлиг оршин тогтнож байсан юм. 9-р зуунд хойд, баруун талаасаа Франк, өмнө, зүүн талаараа Византын довтолгоонд өртөх болсон бөгөөд Их Карлын аян дайнаар нэг хэсэг Франкийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж, католик шашинг хүлээн авсан байна. Тус улсын анхны хаан Томислав I Хорватыг нэгтгэж, хаант улс болгосон юм. Хорватын хаант улс нь 2 зууны турш тусгаар тогтнолоо хадгалан оршин тогтнож, Петар Крешимир IV, Звонимир хаадын үед хөгжил цэцэглэлтийн оргилдоо хүрч байжээ.
1102 онд Хорват, Далматийн хаан ширээнд Унгарын хаан Ласло I заларч, Хорват нь Унгарын холбоонд нэгдэв.
1526 онд Хорватын парламент Хабсбургийн удмын Фердинандыг хаан ширээнд өргөмжилсөн. Харин Адриатын тэнгисийн эрэгт орших Далмати нь 10-р зууны сүүлээс Венецийн бүгд найрамдах улсын харьяанд байж, 1815 онд Венийн хэлэлцээрээр Австрийн эзэнт гүрэнд нэгтгэгдсэн байна.
1918 онд дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Австри-Унгарын эзэнт гүрэн унахад бүрэлдэхүүнээс нь гарсан Хорват өмнөд Славын үндэстнүүдийн холбоо байгуулах гэсэн Сербийн хаант улсын саналыг хүлээн авч Серби-Хорват-Словений хаант улс байгуулагдсан бөгөөд 1929 онд улсынхаа нэрийг Югослав болгон өөрчилжээ. Гэвч төрийн эрхийг Сербүүд атгаж байгаад эгдүүцсэн Хорватууд тэмцсээр 1939 онд автономит эрхтэй болсон байна. Гэхдээ үүнд ханалгүй, Анте Павеличаар удирдуулсан үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага болох Усташи байгуулагдаж, 1941 онд Нацист Герман тус улсад халдан ороход тэдний талд орж, Хорват, Далмати, Славони, мөн Войводина, Босни Герцоговины нэг хэсгийг багтаасан Хорватын тусгаар улс гэгчийг байгуулсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа социалист дэглэмтэй болсон Югослав нь удирдагч Иосиф Броз Титогийн тэнцвэртэй удирдлагын үрээр хэлбэрээ хадгалж байсан ч түүнийг нас барсны дараа 1980-аад онд хорватуудын үндэсний үзэл эргэж сэргэв.
1990 онд Югослав улс олон намын системд шилжиж, анхны чөлөөт ардилчсан сонгууль явуулахад Хорватыг Югославаас тусгаарлах бодлого баримталдаг Степан Месичийн удирдсан нам Хорватын төрийн эрхэнд гарч, тусгаар тогтнох үйл явц эхлэв.
1991 оны 6 сарын 19-нд тусгаар тогтнох талаар бүх ард түмний санал хураалт явуулж, ард түмний 78% нь дэмжсэн тул 6 сарын 25-нд тусгаар тогтнолоо зарласан байна.
Хорватад сербүүд олноор оршин суудаг тул Югославын тал Сербийн Крайны автономит тойрог дахь сербүүдээ хамгаалах нэрээр Хорватын нутагт халдаж, Хорватын тусгаар тогтнолын дайн эхэлсэн билээ. 1995 онд дайн тус улсын ялалтаар өндөрлөсөн байна.
Гадаад холбоос [засварлах]
| Commons: Croatia - зураг, дуу, бусад юмс |
Эшлэл [засварлах]
- ↑ World Economic Outlook Database. Олон Улсын Валютын Сан (October 2007). 2009 оны 2 сарын 21-д хандсан.
- ↑ Хорват. Олон Улсын Валютын Сан. 2009 оны 2 сарын 21-д хандсан.
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |