Хорлоогийн Баянмөнх

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хорлоогийн Баянмөнх
Хорлоогийн Баянмөнх

Нэр Хорлоогийн Баянмөнх
Цол Дархан аварга
Төрсөн өдөр 1944 он
Төрсөн газар Увс аймаг, Хяргас сум
Амжилт
Түрүүлсэн тоо 10
Үзүүрлэсэн тоо 2
Шөвгөрсөн тоо 27
Цол хүртсэн он
Улсын начин 1963
Улсын заан 1963
Улсын арслан 1966
Улсын аварга 1968
Дархан аварга 1971
Тайлбар
2008 оны 9 сарын 17-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)


Хорлоогийн Баянмөнх (1944- . Увс аймгийн Хяргас сумын харьяат) нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор.

Агуулга

Чөлөөт бөх [засварлах]

1975 онд ЗХУ-ын Минскт зохиогдсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод зохиогдсон зуны олимпоос мөнгөн медаль, 1971, 1974 оны ДАШТ-үүдээс тус тус мөнгөн медаль хүртсэн. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга.

Үндэсний бөх [засварлах]

Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг.

1968 1971-1973, 1975, 1977, 1979, 1981-1982, 1987 оны наадмуудад түрүүлсэн.

10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.

Самбо бөх [засварлах]

1974 онд Улаанбаатарт болсон 2 дахь удаагийн ДАШТ-ий -100 кг-д түрүүлж, Монгол улсаас самбогийн спортоор төрсөн дэлхийн 3 дахь аварга болж байсан.1975 онд Минскт болсон ДАШТ-д ЗХУ-ын бөх Саид Рахимовт ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан.

Сонгомол бөх [засварлах]

1973 онд Улаанбаатарт болсон бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээний сонгомол бөхийн -100 кг-д түрүүлж алтан медаль, 1974 онд Тегеранд болсон Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.

Гэр бүл, бусад [засварлах]

Эхнэр Дэжимбээ. Хүү Гантогтох нь Монгол улсын гарьд цолтой бөх. Ач хүү болох Г.Мөнх-Очир нь чөлөөт бөхөөр хичээллэдэг. Зээ хүү С.Хангай нь Жудо бөхийн тамирчин юм.

1994 онд тэр Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.