Хорт утааны баг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хорт утааны баг

Хорт утааны баг нь хүний амьсгалын замын эрхтэнг хорт утаа, химийн хортой ууршилт, тоосноос хамгаалах үндсэн зориулалттайгаар цэрэг ба энгийн хэрэглээний хэрэгсэл юм. Энэ баг нь нэг удаагийн хэрэглээний болон олон удаагийн хэрэглээний зориулалттайгаар хийгддэг. Энэ багны агаар шүүж цэвэршүүлэх ба бэлэн агаарын хангамжтай гэсэн үндсэн 2 төрөл байдаг. Анх I-р зуунд эртний Ромын уурхайнуудад малын дотор эрхтний хальсаар хийсэн агаар шүүх анхны оролдлогууд түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 1700-1800 онуудад Европын дайн байлдааны нөхцөлд цэргүүдийг хамгаалах зорилгоор битүү даавуугаар нүүрийг нь битүүлж нүд харах зай үлдээж агаар шүүж цэвэршүүлэх хийцүүд ашиглагдаж байжээ. Дэлхийн 1-р дайнд Германууд анх химийн зэвсэг хэрэглэж эсрэг талынхнаа дайрсан нь хорт утааны багыг технологийн шинэ шатанд хүртэл хөгжүүлэх түлхэц болжээ.

Монгол улсад агаарын бохирдолд хорт утааны багны хэрэглээ[засварлах]

Монгол улсын төв суурин хотууд сүүлийн жилүүдэд утаа эрс ихэсч амьсгалын замын аюултай нөхцөл байдал үүсгэсэн учир иргэд цөөвтөр хэмжээгээр гаднаас оруулж ирсэн төрөл бүрийн PМ2,5 шүүх стандартын зориулалтын хорт утааны багыг хэрэглэх болов. РМ2,5 нь утааны 2,5 микрометрээс дээшихийг шүүж авах стандарт хэмжээ юм. Бүх утааны зориулалтын багнууд энэ РМ2,5-ийг боодол дээрээ заасан ба шүүх чадвартай гэдгийг дурьдсан байх ёстой аж.