Хорхе Рафаэл Видела

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хорхе Рафаэл Видела
Jorge Rafael Videla
Хорхе Рафаэл Видела

Бүрэн эрхийн хугацаа: 1976 оны 3 сарын 29 – 1981 оны 3 сарын 28

Төрсөн: 1925 оны 8 сарын 2
Мерседес, Буэнос-Айрес
Яс үндэс: Аргентин

Хорхе Рафаэл Видела Редондо (исп. Jorge Rafael Videla Redondo, 1925 оны 8 сарын 2-нд Буэнос-Айресын Мерседес дүүрэгт төрсөн) нь Аргентин улсын 43 дахь ерөнхийлөгчөөр 1976-аас 1981 онд ажилласан улс төрч, цэргийн зүтгэлтэн юм. Тэрээр Изабел Мартинес де Пероныг түлхэн унагаж, төрийн эргэлтээр засгийн эрхийг авчээ. Ардчилал эргэн тогтсоны дараа тэрээр түүний засаглалын үед гарч байсан хүч хэрэглэх, хуулиас гадуурх аллага, улс төрийн эсрэг үзэлтнүүд, тэдний гэр бүлийг нууц хорих лагерьт тамлан зовоодог байсан гэх зэрэг хүний эрх зөрчсөн, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт холбогдон шүүгдэж байсан билээ. Мөн олон хүүхдийг хулгайлан, тусгай хорих газарт цагддаг байв. Эдгээр хэргүүдийнхээ улмаас тэрээр 2008 оны 10 сарын 10-ныг хүртэл гэрийн хорионд байсан бөгөөд улмаар цэргийн шоронд хоригджээ[1]. 2010 оны 7 сарын 5-нд Видела түүний засаглалын үед армийнхны хийсэн бүх үйлдлийн бүрэн хариуцлагыг хүлээхээ мэдэгдсэн байна. Тэрээр Аргентины шүүхийн танхимд "Би дотоодын дайн самууны үеэрх цэргийн дээд эрх мэдлийг барьж байсныхаа хувьд хариуцлагаа хүлээн зөвшөөрч байна. Доод албан тушаалтнууд миний тушаалыг дагаж байсан." гэж мэдүүлжээ[2]. 2010 оны 12 сарын 22-нд Виделаг иргэний шүүхээс төрийн эргэлт хийснийхээ дараа 31 хоригдлыг хороосон хэргээр бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн[3][4].

Эшлэл[засварлах]

Өмнөх
Изабел Перон
Аргентины ерөнхийлөгч
1976–1981
Дараах
Роберто Виола