Хосе Хуан Бареа

Хосе Хуан "Жей Жей" Бареа (исп. José Juan "J.J." Barea Mora, 1984 зургаадугаар сарын 26-нд Маягуэс хотод төрсөн) — Пуэрто Рикогийн мэргэжлийн сагсан бөмбөгчин, Пуэрто Рикогийн шигшээ болон НБА-гийн Миннесота Тимбервулвз багийн холбон тоглогч юм.[1] 2006-2011 оны хооронд Даллас Маверикс багт байхдаа НБА-гийн аваргаар нэг удаа тодорч байв.[2]

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Бареа Майами хотын Майами Кристиан бага сургууль, Бостон хотын коллежийн багт маш идэвхитэй тоглолт үзүүлдэг байв. 2006 онд Виржиниад зохиогдсон олон өдрийн тэмцээнд 15 оноо, 13.6 дамжуулалт, 5.6 самбар дунджилж жинхэнэ шуугиан тарьж байлаа.[3] Тэр коллежийн түүхэнд нэг тоглолтонд хамгийн олон буюу 18 дамжуулалт хийж Аллен Айверсоноос шагнал гардаж байв.

НБА[засварлах | кодоор засварлах]

НБА-д түрүүлдэг жилдээ Бареа улирлын турш сэлгээнээс 16.6 оноо, 6.8 дамжуулалт, 3.4 бөмбөг авалт, хасагдах шатны 21 тоглолтонд 17.3 оноо, 6.6 дамжуулалт дунджилж багтаа үлэмж тус болсон байдаг. Аварга болсоны дараа Далласаас Бареад гэрээгээ сунгаж болох талаар санал тавихад 2011 оны арванхоёрдугаар сарын 12-нд Миннесота Тимбервулвз багтай дөрвөн жилийн гэрээ байгуулах болсоноо мэдэгдэж байв. Миннесота түүнд 19 сая долларын цалин амлажээ.[4][5]

2012 оны гуравдугаар сарын 23-нд Оклахома-Сити Тандер багт тоглоход тэр 25 оноо, 10 бөмбөг авалт, 14 дамжуулалтаар НБА дахь анхны трипл-даблаа хийж байв.

Бареа нуруугаар намхан, хөдөлгөөнтэй тоглолттой, ойрын болон холын зайн шидэлт сайтай. Багийн чухал тоглолтуудад дасгалжуулагч итгэл хүлээлгэн талбай дээр олон минут тоглуулах нь олонтаа.

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Бареаг шигшээ багийн хамт Пан-Америк болон тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд амжилттай оролцож, ганзага хоосон ирдэггүй байв.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Jose Barea Stats, Video, Bio, Profile
  2. Wolff, Alexander (November 21, 2011). "How I Spent My Lockout". Sports Illustrated. Archived from the original on 2011-11-18. Retrieved 2011-11-30.
  3. "Saving the Best for Last at PIT". National Basketball Association. April 9, 2006. Retrieved May 19, 2007.
  4. Report: Wolves closing in on deal with guard Barea | NBA.com
  5. Dallas Mavericks' J.J. Barea, Minnesota Timberwolves agree to 4-year deal, sources say – ESPN

Холбоос[засварлах | кодоор засварлах]