Хотгойд
Хотгойд (Хотогойд) бол Монголын нутгийн хойд хэсэг Хангайн нурууны араар нутаглаж ирсэн овог аймаг юм. Урьд нь Хойд аймаг нэртэй байсан бололтой. Зарим хэсэг нь Зүүнгар руу нүүж үлдсэн нь Хойд Хойд буюу сунжирсаар Хотгойд болсон. XVI-XVII зууны үед Хотгойдын Алтан ханы улс оршин тогтнож байсан. Зүүнгарын Хойдын ноён Амарсанаа Хотгойдын Чингүнжав нар амархан нөхөрлөсний учир нь нэг аймгийн гаралдаа байсан болов уу. Одоо Завхан аймгийн хойд талын сумд, Хөвсгөл аймгийн олон суманд хотгойдууд суудаг. Дашрамд дурдахад 25 дахь ерөнхий сайд Санжаагийн Баярын эцэг нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хотгойд гаралтай хүн юм байна.Хотгойдууд бол "Алтан Ураг" -ынханд багтах нэгэн овог юм. Үүний баталгаа нь "Их Эзэн Хаан"-ы 4 дэхь хүү Тулуйн угсааны "Бат-Мөнх Даян Сэцэн Хаан"-ы 11 дэхь хүү Жалайрын Хунтайжын "Гэрсэнз"-ийн ууган хүү "Дархан Хунтайж Ашихай Ноён"-ы удаах хүү "Дайчин Хунтайж Түмэндар"-ын ууган хүү Хотгойдын дээд өвөг болох "Хотгойдын Алтан Хан" "Сайн Хунтайж Шолой Уваш"-ын удаах хүү "Хунтайж Дай Эрдэнэ"-ийн ууган хүү "Гэндэн Бэйл" түүний хүү "Бүүвэй Бэйл"-ийн хүү "Банди Бэйл"-ийн ууган хүү нь манжын эсрэг тэмцлийн удирдагчдын нэг бөгөөд бүх цэргийн ерөнхий жанжин "Хотгойдын Шадар Ван Чингүнжав" юм. "Шадар Ван Чингүнжав" болон Хотгойд түмний өвөг дээдэс "Их Эзэн Хаан" бөгөөд "Тулуйн" угсааны үр сад бол "Хотгойд"ууд юм. "Хотгойд" гэдэг нь ямар нэг аймаг болон үндэстэн,ястан биш бөгөөд гагц овог юм.