Хотон (шувуу)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Адил нэрт өгүүллийг үзэх бол Хотон (салаа утга)-г дараарай.
Хотон
Австрали хотон (Pelecanus conspicillatus).
Австрали хотон (Pelecanus conspicillatus).
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Хотон хэлбэртэн
Овог: Pelecanidae
Рафинеск, 1815
Төрөл: Pelecanus
Карл Линней, 1758
Зүйлүүд

Хотон[1] нь том биетэй, хошуундаа хальсан ууттай, усны шувуу юм. Антарктидаас бусад бүх тивд олдоод байна. Хотонгийн төрлүүд дотор хамгийн жижиг нь Бор хотон ба 2.75кг жинтэй, 106см урт, далавчаа дэлгэсэн урт нь 1.83м байна. Хамгийн том нь Австрали хотон 15кг жинтэй, 183см ба далавчаа дэлгэсэн урт нь 3.5м байна. Хотон шувуу богино, хүчирхэг хөлөөрөө усанд сайн сэлнэ. Хөл нь 4 хуруутай ба сарьсан хальсаар холбогдсон байдаг. Өргөн богино сүүл нь 20-24ш өдтэй.

Төрлүүд[засварлах]

Толбот ба Борцгор хотон нь хамгийн ховор төрөл болох ба өдгөө 10,000-20,000 орчим тоологдоод байна. Хамгийн түгээмэл нь Австрали хотон гэгддэг.

Тайлбар[засварлах]

Хадмал
Монгол үсгээр Qotan-14.PNG
монгол кирилл. хотон
халимаг кирилл. хорд
  1. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982)-д пеликан гэх үгийг хотон шувуу, хорд шувуу гэж, Мунын Бямбын (хал. Мунин Бембә; орос. Б.Д. Муниева) гардан найруулсан "Калмыцко-Русский словарь" (1977)-д хорд гэх үгийг пеликан гэж тус тус орчуулан бичсэн байдаг. Халимагаас бусад газрын Монголчууд Хотон бус Хорд гэж нэрлэдэг эсэхийг цаашид тодруулвал зохино.

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Хотон