Хоёр Сицилийн вант улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хоёр Сицил улсын газар нутаг (ногоон)
Хоёр Сицил улсын ван төрийн сүлд

Өнөөгийн хил хязгаараарх Итали оронд олон жижиг тусгаар улс байсан билээ. 1861 онд нэгдсэн Италийн вант улс үүсэхийн даваан дээр тэдгээр улсаас хамгийн том нутагтай нь Хоёр Сицилийн вант улс (итал. Regno delle Due Sicilie; сиц. Regnu dî Dui Sicili;[1] англ. Kingdom of the Two Sicilies; орос. Королевство Обеих Сицилий) байжээ.

Энэ улсын нэрийг монголоор Хоёр Сицил, Хос Сицил гэж товчилно. Хос Сицил улс 1816-1861 оны хооронд 45 жил тогтнохдоо Итали орны өмнөд хагасыг эзлэн байв.

1759-өөс 1788 оны хоорондох Испанийн ван III Карлос нь Испанийн ван болохоосоо өмнө 1731 онд Пармын бэйс (Duke of Parma) болсныхоо дараа 1734 онд Неаполь, Сицилийн хоёр вант улсыг байлдан эзлэж Неаполийн VII Карлос, Сицилийн V Карлос хэмээн өргөмжлөгдөж эзэн мэдэх болжээ. 1759 онд тэрээр Испанийн ван болж дэвшсэний дараа түүний 3-р хөвүүн 1825 он хүртэл Неаполь, Сицилийн вангийн титмийг залгасан юм. Тэрхүү I Фердинанд ван тавиад жил хоёр газрын ван байсны дараа 1816 онд хоёр улсыг нэгтгэж энэхүү Хоёр Сицилийн вант улс гэж түүхэнд тэмдэглэгдэх улсыг үүсгэсэн юм. I Фердинандаас хойш түүний удмын 3 ван үе залган төр бариад 1860 онд Сардины вант улсын түлхэлтээр бүрэн эрхээ алдаж Хоёр Сицилийн газар нутаг шинээр байгуулагдсан нэгдмэл Италийн вант улсын бүрэлдэхүүнд оржээ.

Төр барьсан дөрвөн ван[засварлах]

 
Ferdinand i twosicilies.jpg
I Фердинанд
1816–1825

 
Francis I of the Two Sicilies.jpg
I Франциск
1825–1830


 
Fernando II de las Dos Sicilias 2.jpg
II Фердинанд
1830–1859


 
Franz2Sizilien.jpg
II Франциск
1859–1861


Лавлах холбоос[засварлах]

  1. Swinburne, Henry. Travels in the Two Sicilies (1790). British Library.  In this book the term is a geographical expression, before the territory wa in a single state.