Хрисопий Деветзи

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хрисопий Деветзи
Piyi Devetzi worldcup2006.jpg
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Грек Грек
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Хрисопий Деветзи
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Афин 2004 Гурвын харайлт
Хүрэл Бээжин 2008 Гурвын харайлт
Дэлхийн АШТ
Хүрэл Оосака 2007 Гурвын харайлт
Танхимын ДАШТ
Хүрэл Будапешт 2004 Гурвын харайлт
Мөнгө Валенси 2008 Гурвын харайлт
Европын АШТ
Мөнгө Гётеборг 2006 Гурвын харайлт

Хрисопий "Пиги" Деветзи (гре. Χρυσοπηγή Δεβετζή, 1975 оны 10 сарын 2-нд төрсөн) нь Грекийн хөнгөн атлетикч, гурвын харайлт, уртын харайлтын тамирчин юм.

Тэрээр гурвын харайлтаар 2004 оны зуны олимпод 15.25 метр харайж мөнгө, 2008 оны зуны олимпод 15.23 метр харайж хүрэл медаль зүүсэн. 2004 оны олимпийн хагас шигшээ харайлтад 15.32 метр харайж, улсынхаа дээд амжилтыг тогтоожээ. Уг амжилтаараа тэрээр бүх цаг үеийн шилдэг гурвын харайгчдын жагсаалтад дэлхийн дээд амжилтын эзэн Инесса Кравец, өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Татьяна Лебедева болон олимпийн хошой медальт Франсуа Мбанго Этоне нарын ард дөрөвдүгээрт бичигддэг. Гётеборгт болсон 2006 оны Европын АШТ-д Татьяна Лебедева сүүлчийн харайлтаараа түүнийг гүйцсэн бол Валенсид болсон 2008 оны танхимын дэлхийн АШТЯргелис Савинье мөн л сүүлчийн харайлтаараа Деветцигээс алтан медалийг нь булаан авчээ.

Деветзи шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаасаа илүү муу харайх нь олон байдаг тул дэлхийн шилдэг гурвын харайгчдын нэг боловч томоохон тэмцээнүүдээс алтан медаль хүртэж байгаагүй билээ.

Хувийн дээд амжилт[засварлах]

Задгай талбай[засварлах]

Огноо Төрөл Газар Үзүүлэлт
2004 оны 8 сарын 21 Гурвын харайлт Грек, Афин 15.32 (NR)
2006 оны 6 сарын 10 Уртын харайлт Грек, Трикала 6.83 *

Танхим[засварлах]

Огноо Төрөл Газар Үзүүлэлт
2008 оны 3 сарын 8 Гурвын харайлт Испани, Валенси 15.00 (NR)
2008 оны 2 сарын 9 Уртын харайлт Грек, Пеаниа 6.85 *

Гадны холбоосууд[засварлах]