Хуан Фернандесын арлууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хуан Фернандесын арлууд нь Чилиийн эргээс 670км орчимд Номхон далайд орших бөгөөд Робинзон Крузо, Александ Селькирк, Санта Клара хэмээх 3 арлаас тогтоно. Засаг захиргааны хувьд Чили улсын Вальпараисо бүст хамаарна.

Робинзон Крузо арал

1574, эсвэл 1563 онд Испанийн аялагч Хуан Фернандес нээсэн гэдэг.

Тус арлууд нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн статустай бөгөөд ховор шувууд, амьтад амьдардаг.

Нийт талбай нь 182км2 болно.

Тус арлуудын хамгийн том арал болох 93 км2 талбайтай Робинзон Крузо арал нь Даниэл Дефогийн "Робинзон Крузо" зохиолын үйл явдал өрнөдөг гэдгээрээ алдартай юм. Александр Селькирк арал нь дээрх зохиолын эх дүр болох Английн далайчин Александр Селькиркийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэрээр 1704 онд усан онгоцны ахмадтайгаа муудалцсаны улмаас одоогийн Мас-а-Тьерра арал дээр хаягдаж, 1709 онд далайн дээрэмчдийн хөлөг онгоц түүнийг олж аврах хүртэл 4 жил 4 сар эзгүй арал дээр ганцаараа амьдарсан гэдэг. 1966 оноос Мас-а-Тьерра арлыг Робинзон Крузо хэмээн нэрлэх болсон байна.