Хотон (угсаатан)
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
(Хуй-с шууд холбогдсон)
- Монгол улсад оршин суудаг Хотон угсаатантай андууруузай.
| Нийт тоо |
|---|
| 10 сая гаран[1] |
| Төвлөрсөн газар орон |
| Хэл аялгуу |
| Шашин шүтлэг |
|
Ислам (олонх) |
| Төрөл угсаатан |
Хотон (тодорхой ялгахын зорилгоор Хуй ; хя. 回族 Huí Zú) нь нийтээрээ Хятад хэлтэй мөртлөө Ислам шүтлэгтэй гэдгээрээ ялгардаг Хятадын угсаатны нийтлэг юм.
Хотон угсаатан нь 2000 оны хүн амын тооллогоор 9,816,802 хүн бүртгэгдсэнээр бол БНХАУ-ын дотор ялган таньдаг 56 угсаатны 4-р олон тоотой нь болж байна.[1]
Хятадад Түрэг, Тажик, Дуншянаас бусад Мусульманчуудыг "Хуй" (дуудлаганд нь дөхүүлвэл "Хуэй") гэж ангилдаг ба тэд бас Хятад хэлтэн гэдгээрээ ялгарна. Голчлон төв Хятадад суурьшдаг гэж хэлж болох ч орон даяар тархан суурьшсан байдаг. Нарийвчилвал, 19% нь Нинся - Хуэйн өөртөө засах оронд, 12.1% нь Ганьсуд, 9.7% нь Хэнанд, 8.6% нь Шиньжянд, 7.7% нь Хөхнуурт нутагшжээ.