Хуйжун ван

Хыижон ван
희종
熙宗
Курё улсын ван
Хаанчлал1204-1211
Хаан суусан1204
Бүтэн нэрВан Ён (왕영, 王韺)
Төрсөн огноо1181 оны 6 сарын 21
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1237 оны 8 сарын 31
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхСиньжун ван
УдаахКанжун ван
Их хатанСонпён хатан
ЭцэгСиньжун ван
ЭхСоньжон хатан
УлсКурё улс
Ургийн овогКэсон Ван овог
Сүмийн цолХыижон (희종, 熙宗)

Хыижун ван (희종, 熙宗) Ван Ён (왕영, 王韺) (1181-1237) нь 1204-1211 оны хооронд Курё улсыг захирч байсан 21 дахь ван юм. 1211 онд төрийн эргэлтээр огцорсон.

Тэрээр 1200 онд хунтайж болсны дараа Курё улсад тогтож байсан цэргийн дэглэмийн удирдагч Чой Чүнхонь тэргүүтэй жанждын эсрэг хуйвалдаан зохиож алахыг оролдсон хэдий ч бүтэлгүйтсэн тул, сөгдөн мөргөж Чой Чүнхонь жанжнаас уучлал гуйн амь мултарчээ.

1204 онд Синьжон ван өвчтэй болсон шалтгаанаар, вангийн сууриа хунтайжд шилжүүлснээр 1204 онд хунтайж Ван Ён нь улсын ван болжээ. 1205 онд Чой Чүнхонь жанжныг Жинкан гүн Кэгүг хү (晋康郡 開國侯) цолоор шагнаж, 1206 онд жинкан хү (晋康侯) хэмээн өргөмжлөн, Хынён бу (興寧府)-г захируулав. Вангийн зарлигаар Чой Чүнхоньд ерөнхий сайд, улсын ванг хамгаалагч гэсэн эрх мэдэл өгснөөр төр засгийн бүх эрх мэдэл Чой Чүнхонь жанжнаар удирдуулсан цэргийн ноёдын гарт шилжсэн.

1211 онд тэрбээр Чой Чүнхонь жанжыг ордондоо дуудан ирүүлээд алахаар төлөвлөж байгаад бүтэлгүйтэв. Ингээд Чой жанжны тушаалаар Хыйжон ванг огцоруулж, Канхва арал руу цөлөв. 1237 онд нас барсан. Синьжон вангийн хөвгүүн. Нас барсны дараа Иньмок Сонхё их ван (인목성효대왕, 仁穆誠孝大王) гэж нэхэн өргөмжлөн, сүмийн цолыг эхлээд Жонжон (정종, 貞宗), хожим Хыижон (희종, 熙宗) гэж солив. Түүний булш нь Канхва арлын Яндомён хотын Сокнынд (석릉, 碩陵) байрладаг.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эцэг: Синьжон ван (신종)
  • Эх: Соньжон хатан (선정왕후)
    • Нагац өвөө: Каннын гүн Ван Он (왕온 강릉공)
    • Нагац эмээ: Ким овогт ахайтан (부인 김씨)
  • Хатад хүүхдүүд:
  1. Ван овогт хунтайжийн хатан: Жанхуа хү Ван Ү, Суань гүнж[1] нарын охин. 1197 онд жанжин Чой Чүнсүгийн тушаалаар түүнийг хунтайжын хатнаас огцоруулсан.
  2. Жанхын Им овогт Сонпён хатан (성평왕후 임씨; ?-1247)
    1. Чанвон гүн Ван Жи (왕지 창원공) (1197–1262)
    2. Ширён хү Ван Вүи (왕위 시령후)
    3. Кёнвонь гүн Ван Жо (왕조 경원공) (?-1279)
    4. Ван Кёнжи (왕경지): Богён сүмийн хуврага болсон.
    5. Ван Гакын (왕각응): Ёнжугийн Бусок сүмийн хуврага болсон.
    6. Сынбок гүнж (승복궁주): Кожон вангийн хатан болсон. Воньжон ван, Ангён гүн, Сыхин гүнж нарыг төрүүлсэн.
    7. Ёнчан гүнж (영창공주): Хёньжон вангийн 5-р хөвгүүн Пённян гүн Ван Гигийн хойчис Данян гүн Ван Со-той гэрлэсэн.
    8. Докчан гүнж (덕창궁주): Чой Чүнхоний хөвгүүн Чой Жонътой гэрлэсэн.
    9. Гасүн гүнж (가순궁주): Хёньжон вангийн 5-р хөвгүүн Пённян гүн Ван Гигийн хойчис Шинань гүн Ван Жонътой гэрлэсэн.
    10. Жонхыи гүнж (정희궁주): Синьжон вангийн ач хүү Ёнань гүн Ван Хыитэй гэрлэсэн.
Өмнөх
Синьжун ван
Курё улсын ван
1204-1211
Дараах
Канжун ван

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Мёнжон вангийн охин