Хун Мён-бу

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хун Мён-бу́ (солонгосоор 홍명보, дуудлага нь [хунъ мёнъ-буу], англи латин үсгээр хэвшсэн нь Hong Myung-Bo, оросоор Хон Мён Бо) — 1969 оны 2 сарын 12-нд улсынхаа Сөүл хотод төрсөн Өмнө Солонгосын цэвэрлэх үүрэгтэй хөлбөмбөгчин. Хун Мён-бу 1990-2002 оны хооронд Өмнө Солонгос улсын хөлбөмбөгийн шигшээ багт 136 удаа (түүхэн дэх хамгийн олон тоглосон тамирчин) тоглож 10 гоол оруулж байв. Шигшээ багтайгаа дөрвөн удаа ДАШТ-д орсон, 2002 оны ДАШТ-д хүрэл бөмбөгийн эзэн болсноороо тэр Азидаа анхдагч болсон юм. Хун Мён-бу 1992–1997, 2002 онд Өмнө Солонгосын Пухан Стилерс (129 тоглолт), 1997-1998 онд Японы Шоонан Бельмаре (42), 1999-2001 онд Кашива Рэйсол (72), хамгийн сүүлд 2003-2004 онд Америкийн Лос-Анжелес Гэлакси багт тоглосон. 2004 онд Пеле амьд сэрүүн дэлхийн шилдгүүдийг нэрлэхдээ Хун Мён-буг багтаажээ.