Хурд (хамтлаг)
| Хурд | |
Гранд Хаан пабд тоглож байгаа нь. 2009 он |
|
| Ерөнхий мэдээлэл | |
|---|---|
| Тайзны нэр | Эрэл-Хурд |
| Гарал | Монгол Улс, Улаанбаатар |
| Хөгжмийн урсгал | Хүнд метал |
| Хугацаа | 1993-Одоо |
| Хамтардаг хөгжимчид | Чоно, Харанга |
| Вэбсайт | http://www.hurdrock.com/ |
| Гишүүдийн нэрс | |
| Дамбын Ганбаяр Дамбын Төмөрцог Дамбын Отгонбаатар Дамбын Отгонбаяр Намсрайжавын Наранбаатар |
|
Хурд рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуус сонирхогч хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн Нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, Нэгдүгээр бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн энэ бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, жинхэнэ рок хөгжмийн уран бүтээлээрээ одоо хүртэл тасралтгүй явсаар ирсэн. Хурд рок хамтлаг нь 6 гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 3 сард амжилттай тоглосоор, Монголын хөгжиж буй “РОК” хөгжмийн түүхэнд эрэлхийлэл, шинэ стил хэв маягийг хүчтэйгээр хүчтэйгээр нэвтрүүлж, монголд анх удаа “Амплаггед” концерт тоглож мөн “Симфони Хурд” концертийг амжилттай тоглосон билээ.
[засварлах] Гаргасан нийт альбом
- CD 9 ширхэг, мөн 2009 онд шинээр Монголын анхны Live DVD концертоо гаргасан.
- DVD 2005 оны Талархалын тоглолт “Акоустик-2” DVD гаргасан
- Нийт урын сандаа 180 гаруй дуутай, нийт 70 гаруй клиптэй.
Хурд хамтлагын олон дуу нь ХИТ болсон, тоглосон концертууд дуунуудаараа Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын 12 удаагийн шагналыг гардсан бусад тэмцээн уралдаан наадмуудад “Гран-При” шагналуудын тоглолт уран бүтээлээрээ тогтмол авсаар ирсэн билээ. Хамтлаг одоо мэргэжлийн өндөр түвшинд тоглож, дуулсаар байна.
Гадаад тоглолт нь : АНУ, Япон, Хятад, Солонгос, Европийн орнуудаар айлчлан тоглолтуудыг тогтмол тоглосон.
[засварлах] Цомогууд
- The Best Collection 1 (1997)
- The Best Collection 2 (1997)
- Unplugged (1999)
- Odor shono (1999)
- Eh oron singl (1999)
- Bayangol duuregtee orgoh duu singl (1999)
- Myangan jild gants (2001)
- The Best Collection III (2001)
- Mongold torson (2004)
- Zuirleh argagui (2005)
- Unplugged II (2006 promo)
- Hairiin salhi (2009)
- Talarhaliin concert (2009)
- Unplugged II (2009)