Хутула хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Хутула хаан нь 1150-аад онуудад Хамаг Монголын хаан байжээ. Түүний эцэг нь Хабул хаан. Хабул хаан нас барахдаа долоон хүүтэй атал Сэнгүнбилгэгийн хүү Амбагайг хаан болгохоор захиж үлдээсэн боловч тун удалгүй татар аймгийнхан Амбагай хааныг барин Алтан улсад хүргэж алуулсан байна. Нууц товчоонд өгүүлснээр Амбагай хаан Хутула ба өөрийн хүү Хадаан тайж нарыг нэр дурдан өшөөгөө авахыг захисан байна. Амбагай хаан нэр заасан тул монголчууд Онон мөрний Хорханагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд Хутулыг хаан болгожээ. Хутула ба Хадаан тайж татаруудтай олон удаа тулалдсан боловч амжилт олоогүй байна.

Хиад боржигин овгийн Хутула хаан нь Чингис хааны өвөг эцэг Бартан баатарын дүү болно. Хүү нь Алтан.

Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр