Бэлхүүсний бүжиг

(Хэвлийн бүжиг-с чиглүүлэгдэв)
Бэлхүүсний бүжиг

Бэлхүүсний бүжиг буюу ракс шарки (Араб: رقص شرقي‎, raqs sharqi) нь Араб, Перс, Турк зэрэг Дундад Дорнын ард түмний бүжгийн төрөл юм. Бэлхүүсний бүжиг ("гэдэсний бүжиг" гэдэг нь болхи махан орчуулга) тухайн улс, бүс нутгаас хамааран стиль, хувцас зэргээрээ ялгарах ба сүүлийн үед Өрнийн болон Дэлхийн бусад орнуудад их сонирхох болсноор олон шинэ стиль бий болж байна. Мөн "хэвлийн бүжиг" гэсэн орчуулга хэрэглэдэг.

Хөдөлгөөн, техник[засварлах | кодоор засварлах]

Бэлхүүсний бүжигт гуя, мөр, цээж, хэвэл, бэлхүүсийг дангаар нь тусгаарласан байдлаар хөдөлгөж бүжиглэдэг онцлогтой.

Үндсэн хөдөлгөөнүүд:

Чичиргээ - гуяыг чичиргэх хөдөлгөөн. Энэ хөдөлгөөнийг хийхдээ хоёр гуяыг ээлжлэн маш хурдан хөдөлгөнө. Мөн нэг хөлөө ташуу тавин чичиргээ хийхдээ биеийн жин авч байгаа талын гуяыг чичиргэдэг. Бас мөрийг чичиргэх хөдөлгөөн хэвлийн бүжгийн чухал хэсэг байдаг.

Гарын үелзүүр хөдөлгөөн - илэрхийллийн чухал арга хэрэгсэл болохын зэрэгцээ бүжигчний гоо үзэсгэлэнг илтгэж, уян налархайг тодотгож өгдөг. Ихэнх тохиолдолд биеийн хөдөлж байгаа хэсгийн хоёр талд гараа байрлуулан үзэгчийн анхаарлыг тэрхүү хөдөлгөөнд чиглүүлнэ.

Гуяыг түлхэх - хэвлийн бүжгийн үндсэн хөдөлгөөний нэг. Биеийн жинг нэг хөлөөс нөгөө хөлд шилжүүлэх арга болдог ба хэвлээрээ гунхаж буй сэтгэгдэл төрүүлнэ.

Долгиолох - цээжийг тойрог маягаар урагш, дээш болон хойш түлхэн, бэлтгэх байдалд орох хөдөлгөөнийг давтсанаар тэмээ унаж яваа хүн мэт дүр байдлыг дүрсэлнэ. Мөн хэвлийн хэсгийг урагш хойш ээлжлэн хөдөлгөснөөр тэмээний явдлыг дүрсэлж болдог.

Бэлхүүсний бүжиг ба эрүүл мэнд[засварлах | кодоор засварлах]

Бэлхүүсний бүжиг доргилт өгдөггүй хөнгөн дасгал болдог учраас бүх насны хүмүүс хичээллэхэд тохиромжтой. Ялангуяа нас ахиж яваа хүмүүс яс сийрэгжихээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Ихэнх хөдөлгөөн нь тухайн хэсгийг тусгаарлан дангаар нь хөдөлгөх онцлогтой тул биеийн уян хатанг сайжруулдаг. Гивлүүртэй бүжиглэхэд цээжин бие, мөр, гарын булчин бэхэждэг. Хуруувчин шигшрэгтэй бүжихэд гарын хурууны мэдрэмж хөгждөг. Бэлхүүсний бүжгийн гуяын хөдөлгөөн хөлийн булчин болон нурууны урт булчинг бэхжүүлнэ. Мөн сарын тэмдгийн мөчлөг алдагдсан эмэгтэйчүүдэд хэвлийн бүжиг хэрхэн нөлөөлдгийг судалсан байна. Бэлхүүсний бүжиг сарын тэмгдийг тогтворжуулж, бэлгийн амьдрал болон ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогдсон байна.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Бэлхүүсний бүжиг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан