Хэвт Ёс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хэвт Ёс

Хэвт Ёс буюу Пү И нь (1906-1967) Манж Чин улсыг 1908-1912 он хүртэл удирдаж байсан сүүлчийн эзэн хаан юм. 1924 он хүртэл Хориотой хотод амьдарч байгаад, 1924 онд тус ордноос хөөгдөж 1932 он хүртэл Тяньжин хотноо амьдарч байгаад, 1932 онд Манж Го улсын хаан ширээнд заларсан. 1945 онд Япон улс Дэлхийн 2-р дайнд ялагдсаны дараа, 1950 он хүртэл ЗХУ-д хоригдож байв. 1949 онд Хятадад БНХАУ байгуулагдсаны дараа 1950 онд Оросууд түүнийг Бээжинд хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр Хятадад 9 жил хоригдсоны дараа 1959 онд суллагдан Бээжинд очиж амьдарсан. Тэрээр 1967 онд Бээжин хотноо хорт хавдраар насан өөд болсон.

Өмнөх
Бадаргуулт төр
Манж Чин улсын эзэн хаан
1908-1912
Дараах
'байхгүй'