Хэлэлцүүлэг:Алтай хэлний язгуур

Page contents not supported in other languages.

Алтай хэлний язгуур[кодоор засварлах]

1-т энд байгаа нийтлэлийг засах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Алтай хэлний бүлэг гэхээсээ илүүтэйгээр Хэлний язгуур гэсэн үгийг ашиглах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Яагаад гэвэл хэлний бүлэг бол Хэлний язгуурийн дор харьяалагддаг зүйл учраас тэр л дээ. 2-т Алтай хэлний язгуур гэж эртнээс байсан гэдгийг энд яагаад үгүйсгээд байна. Харин Солонгос хэл нь алтай хэлний язгуурт ордог эсэх нь эргэлзээтэй гэдэг шүү дээ. Алтай хэлний язгуур байдаг эсэх нь маргаантай гэж хэлэх нь буруу. Харин Солонгос, Япон хэл байдаг эсэх нь маргаантай гэж хэлэх хэрэгтэй юм шиг. Энэ том хэлний язгуурийг үгүйсгэж болохгүй. Энд засвар хийж хүмүүст буруу мэдээлэл түгээхийг зогсоох хэрэгтэй байна. Мөн Монгол хэлний бүлэг гэж байхгүй. Учир нь Хэлний язгуур -> Хэлний бүлэг -> Тухайн хэл гэж өрнөдөг. Хэлний язгуур бол тухай хэлнүүдийн Уг гарал /өгүүлбэр зүйн зэрэг/, Хэлний бүлэг бол хоорондоо ижил төсөөтэй хэлүүдийг нэгтгэж Умард, Дорно, Өрнө гэж хуваагдаг, Тухай хэл бол тэр бүлгээс гарж ирсэн онцгой зүйл. Үүнийг хэлэн дээр жишээ авбал Алтай хэлний язгуурын -> Дорнод Алтай бүлгийн хэлүүд -> Монгол хэл. Илүү тодорхой болгох үүднээс энэ зургийг үзнэ үү.. Алтай хэлний язгуурын хамаадлын бүдүүвч Энэ бүгдийг анхааралдаа авна уу... Хүндэтгэсэн, --Сасори 11:31, 9 Нэгдүгээр сар 2011 (UTC)[хариулах]

Алтай хэлний язгуур болгож зөөхийг дэмжиж байна. Харин эртнээс байсан гэдгийг нь үгүйсгэсэн зүйл харагдахгүй л байх юм, сүүлийн үед эдгээр хэлийг нэг язгуурт багтааж болох эсэх талаар маргаан гараад байгаа, "anti-Altaicists" гэгдэх эрдэмтдийн бүлэг уг хэлний язгуурыг байдаггүй гэж үздэг тухай бусад хэлний википедиагаас олж уншиж болно. Тийм учраас сүүлийн үед маргаан гарч байгаа талаар дурьдахад болох мэт санагдаж байна. Хүндэтгэсэн, --Зоригт 05:30, 9 Нэгдүгээр сар 2011 (UTC)[хариулах]

Хүлээн зөвшөөрч байна. Аа гэхдээ тэр батлагдаагүй хэлний язгуур гэдгийг өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Анти-Алтай гэх тэр эрдэмтэд бол зөвхөн хэсэг бүлэг цөөнх шүү дээ. Тэрнээс энэ хэлний язгуурыг дэлхий даяар байдаг гэдгийг зөвшөөрсөн. Аан тийм Алтай хэлний язгуур гээд тэгээд дотроо тэр маань Өрнөд Алтай хэлний бүлэг, Дорнод, Умард гэж 3 хэлний бүлэг хуваагдаж байгаа.. Тийм болхоор монгол хэлний бүлэг, тунгус хэлний бүлэг гэсэн зүйлийг мөн зөөх шаардлага гарж байгаа. Харин тэр Монгол дотроо бол аялгуу гэж хуваагдана. Буриад Монгол аялгуу, Халх монгол аялгуу, Төв халх аялгуу гэх мэт.. Алтай хэлний язгуурын хамаадлын бүдүүвч энэ зургийг нэг хараарай :) Хүндэтгэсэн, --Сасори 13:46, 9 Нэгдүгээр сар 2011 (UTC)[хариулах]